Сагсан бөмбөгийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн дөрвөн жил завсарласаны дараа өнөөдөр эхэллээ.
19 хүртэлх насны хүүхэд залуучууд тэмцээнд оролцож байгаа юм.
Нэг тоглолтод 44 удаа холын зайн шидэлтийг амжилттай хийж байсан спортын мастер Д.Даваахүү агсны нэрэмжит болгон зохион байгуулж буй уг тэмцээнд эрэгтэй 22 эмэгтэй 6 багийн 400 гаруй тамирчид оролцож байна.
МҮСБХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “Энэ жилээс эхлэн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын насыг URS буюу дэлхийн насны ангилалд оруулсан бөгөөд 19 хүртэлх насны хүүхэд залуучууд манай тэмцээнд оролцож байгаа юм” хэмээн ярьлаа.
Тэмцээнийг МҮСБХ бие даан зохион байгуулж байгаа. Харин шагналын сан нь нийт 3 сая төгрөг ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!