“Оюутолгой”-д үүссэн нөхцөл байдал буюу ойлголцохгүй байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хөрөнгө оруулагч болох “Рио тинто”-той манай улс хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа.
Cap гаруйн өмнө хоёр талаас хуримтлагдсан 30 асуудлыг хэлэлцэж, тал хувьд нь тохиролцоонд хүрч чадсан тухайгаа мэдээлж байсан бол хамгийн сүүлийн мэдээллээр дахин таван асуудлаар тохиролцож чадсан бөгөөд эдгээр нь усны, татварын урьдчилгаа төлбөр, зэс хайлуулах үйлдвэрийн төсөл гэх мэт асуудал гэнэ.
Хэлэлцээр шувтрах шатандаа орж байгаа учир хоёр тал бүх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний эцэст хэвлэл мэдээллээр ол он нийтэд ил тод зарлана гэж тохиролцсон талаар ТУЗ-ийн гишүүн Д.Отгочулуу хэлэв.
Тэрбээр мөн “Оюутолгой” төсөл хэвийн үргэлжилж байгааг онцолсон бөгөөд уурхай болон баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!