“Токто арал бол Солонгосын үндсэн газар нутаг. Япончуудынх гэдэг нь огт үндэслэлгүй” хэмээн БНАСАУ-ын “Нодон Синмун” төвийн сонинд бичсэн нийтлэлд дурьджээ.
Тус хэвлэлд бичсэнээр Токиогийн зүгээс Солонгосын хойг болон Азийн бусад бүс рүү халдаж, хууль бусаар газар өмчлөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
“Нодон синмун” үүнийг утгагүй шаардлага хэмээн нэрлээд Токто арлыг түүх, газарзүй, түүнчлэн олон улсын эрх зүйн хэм хэмжээний хувьд ч Солонгосын газар нутаг гэжээ.
Японы “Батлан хамгаалахын цагаан ном”-д Токто буюу японоор Такэшима арлыг энэ улсын бүрэлдэхүүнд багтаажээ. Сургуулийн сурах бичгүүд, газрын зурагт ч үүнийг Японы газар нутаг гэж оруулсан байна.
Токто бол 0.188 км.кв талбайтай, Япон тэнгисийн баруун хэсэгт орших жижигхэн арал юм. Хүн амьдардаггүй, хадан хясаа бүхий энэ арал 1945 онд Зөвлөлтийн арми Солонгосыг Японы колончлолоос чөлөөлснөөс хойш олон улсын маргааны гол сэдэв болсон аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!