Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

МАХН-ын гишүүд Пантомимо хурал хийлээ

Г.Номин, iKon.mn
2013 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

МАХН-ын гишүүд өнөөдөр “Шар нунтгийн тарчлаан” нэртэй Монголын хамгийн анхны Пантомимо хэвлэлийн бага хурал хийлээ.

Гадаад харилцааны сайд Л.Болд Францын гадаад хэргийн сайдтай уран олборлолтын тухай “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-г үзэглэсэнтэй холбоотойгоор энэ хурлыг хийлээ.

Цагаан даавуу нөмрөн, ураны хор уршигийг сурталчилсан уриа лоозон барьсан МАХН-ын гишүүд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж уг гэрээг УИХ-аар соёрхон батлахгүй байхыг эх орон ард түмэндээ хайртай, шударга гишүүддээ уриаллаа.