Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Харри Поттер" цувралын эхний хоёр ботийг гэртээ үнэгүй хүргүүлэх боломжтой боллоо

МОНСУДАР
2017 оны 11 сарын 17
Монсудар
Зураг зураг

Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал, дэлхийд алдартай зохиолын эхний хоёр ботийг  Монсудар хэвлэлийн газраас  албан ёсны эрхтэйгээр уншигчдын гарт хүрэхэд бэлэн болоод байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл та энэ удаа уг цувралын эхний хоёр ботийг худалдаанд гарахаас нь өмнө урьдчилан захиалаад гэртээ ҮНЭГҮЙ ХҮРГҮҮЛЭХ боломжтой болсон байна. 

"Харри Поттер" цуврал нь 79 хэлээр орчуулагдан дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдож, 8 ангит кино бүтээгдсэн төдийгүй дэлхийн хүүхэд багачуудын заавал унших номын жагсаалтанд байнга нэрлэгдэж "Харри Поттерын хэсгээс уншихад хамгийн шуугиантай анги хүртэл нам гүм болдог" хэмээн багш нарын бахархан өгүүлдэг ном юм.

Та Харри Поттер цувралын эхний хоёр ботийг ЭНД ДАРЖ багцаар нь захиалснаар зөвхөн урьдчилан захиалагчдад зориулсан 

  • Харри Поттер эко даавуун тор
  • Харри Поттер плакат
  • Номын хавчуурга
  • Тэмдэглэлийн дэвтэр зэрэг тусгайлан бэлтгэсэн бэлгийн эзэн болохоос гадна хамгийн азтай уншигч “Bloomsbury” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Харри Поттер ба Философийн чулуу” номын 20 жилийн ойн тусгай хэвлэл, “Харри Поттер ба Нууцат өрөө” номын зурагт хэвлэлийг тус тус бэлэг болгон авах юм.

Хэрвээ та урьдчилсан захиалга өгөхийг хүсвэл www.internom.mn сайт мөн 7577- 7700 утсаар, УБ хот дахь Интерномын бүх салбараар захиалах боломжтой.