Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Мөсөн” цирк Монголд тоглоно

Монголын мэдээ
2013 оны 11 сарын 11
Монголын мэдээ

Дэлхийн алдартай “CIRCUS ON ICE” буюу Мөсөн циркийн тоглолт Монголд болох гэж байна. “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй “Мөсөн Цирк Монголд” нэртэй шоу тоглолт ирэх арванхоёрдугаар сарын 7-оос 14-ний хооронд АСА циркэд болно. 

Мөсөн циркийн тоглолтын тасалбарын үнийн тухайд сонирхуулахад суудлынхаа байрлалаас шалтгаалаад 10.000, 15.000, 20.000 төгрөг гэсэн гурван янзын үнэтэй аж. 

Харин хамгийн сайн суудал нь буюу VIP суудал нь 30.000 төгрөг гэнэ. Цаг зав хомс хүмүүс мөсөн циркийн тасалбарыг “11-99” дугаарт залган үнэгүй хүргүүлэх боломжтой. 

Тоглолт ажлын өдрүүдэд 19.00 цагаас, амралтын өдрүүдэд 11.00, 15.00, 19.00 цагаас тус тус тоглогдох юм байна. Мөсөн цирк үзсэн хүүхэд бүрт “Эм-Си-Эс”  компанийнхан “Punch” ундаагаар бэлэг барих гэнэ. 

Зураг