Монголын өмгөөлөгчдийн холбооныхон өнгөрсөн баасан гаригт хуралдаж Б.Ганбаатарыг даргаар сонгожээ.
Д.Батсүх энэ албыг удирдаж байгаад Хуульчдын холбооны тэргүүнээр очсон учраас өмгөөлөгч нар Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд дарга байсан Б.Ганбаатартыг дарга болгосон байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга К.Женисгүлийг солихоор болжээ.
Түүнтэй холбоотой гомдлыг Баян-Өлгийчүүд Цагдаагийн ерөнхий газарт ирүүлсэн учраас албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон тухай эх сурвалж мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!