2018/07/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B04
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B04
УЛААНБААТАР
25°
|
14°
15:00
S45
18°
16:00
S45
18°
17:00
S102
17°
18:00
S44
18°
19:00
S44
17°
20:00
S44
17°
21:00
S32
15°
22:00
S32
14°
23:00
S32
13°
00:00
S32
12°
01:00
S32
12°
02:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Америкчууд цусны өндөр даралтын хязгаарыг шинэчлэн тогтоолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 14
iKon.MN

Америкийн Зүрхний Ассоциаци (American Heart Association) байгууллага цусны өндөр даралтын эхлэх хэмжээг шинэчлэн тогтоосноо өчигдөр зарлажээ.

Өмнө нь 140/90 харьцааг цусны өндөр даралтын босго хэмжээ гэж үздэг байсан бол шинэчилсэн зөвлөмжинд 130/80 болгосон байна. “Цусны өндөр даралтыг одоо 130mm Hg болон үүнээс өндөр систолик (systolic) хэмжээ, 80 болон үүнээс дээш диастолик (diastolic) хэмжээгээр тооцно” гэж зөвлөмжинд тодорхойлсон байна.

2003 оноос хойш АНУ-ын эрүүл мэндийн зөвлөмжинд анх удаа цусны даралтын стандартыг шинэчилсэн нь энэ юм. Ингэснээр АНУ-ын хүн амын бараг тал (46 хувь) нь цусны өндөр даралттай ангилалд багтаж байгаа ажээ.

Өмнөх стандартаар гуравны нэг (32 хувь) нь өндөр даралттай ангилалд багтаж байв. Цусны даралтын хэвийн хэмжээг 120/80 гэж үздэг.

Зөвлөмжинд хэрвээ хүний цусны даралт 130/80 хэмжээнээс давбал зүрх судасны өвчлөлийн эрсдэл хэвийн хэмжээнээс хоёр дахин өндөр болсонд тооцох ёстой гэжээ. Гэхдээ ийм хэмжээнд хүрсэн хүмүүс эмчилгээ хийлгэх шаардлагагүй, эмийн бус аргаар даралтаа бууруулах арга хэмжээ авах цаг болсныг илэрхийлж байгаа гэнэ.

Цусны даралтын шинэ стандартыг өчигдөр Калифорний Анахэйм хотод болсон зүрх судасны өвчин судлалын хурал дээр зарлажээ.

 

Эх сурвалж: AFP

 

x