Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

М-Си-Эс Групп Азийн аваргуудад баяр хүргэж, амжилт хүслээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч болон тус тэмцээний аварга, Монгол Улсын шигшээ багийн хамт олныг өчигдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Олон улсын Сагсан бөмбөгийн холбооны эрхийн дагуу Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооноос өнгөрсөн сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ баг тэргүүлж, алтан медаль хүртсэн юм.

Монголын сагсан бөмбөгчид тус тэмцээнд тэргүүлсэн нь 3х3 төрлөөр Монголын баг, тамирчид дэлхийн энтэй зэрэгцсэнийг бататган харуулж байна хэмээн М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал хэлээд тамирчдад цоо шинэ түүхийн эзэд болсонд баяр хүргэн, Олимпийн эрх авах дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүслээ.

Мөн тэрээр Олон улсын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржавт баяр хүргэн, талархал илэрхийлсэн юм. 

Уулзалтын үеэр М-Си-Эс Групп спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсэд хичээн зүтгэж байгаа тамирчдаа цаашид ч дэмжин ажиллана гэдгийг илэрхийлээд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч болон тамирчид 2018-2020 оны хооронд буюу Токиогийн Олимп хүртэлх гурван жилийн хугацаанд сар болгон хүн тус бүрт нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олгох, Будда Виста Клубын гишүүнчлэлийн эрхээр шагнасныг гэрчлэх батламж гардууллаа.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга болон багийн ахлагч Д.Дэлгэрням, багийн гишүүд болох Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар тус спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн М-Си-Эс Группт талархаж буйгаа илэрхийлэн, тус Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргалд өөрсдийн гарын үсэгтэй сагсан бөмбөг болон багийнхан Азийн аварга шалгаруулах тэмцээнд өмсч байсантай ижил, дөрөв дугаартай өмсгөлийг дурсгал болгон гардуулав.

Мөн тэд 2018 онд Филиппиний Манила хотод болох 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д амжилттай оролцож, 2020 оны Токиогийн Олимпод оролцох эрх авахын төлөө бүх хүчээ дайчилна гэдгээ илэрхийлсэн юм.

Дашрамд сонирхуулахад, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аваргын тэмцээнд тэргүүлснээр Монгол Улс энэ төрлөөр дэлхийн 188 орноос 28 дугаарт, Азидаа дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. Мөн багийн амжилтаар Монгол Улсын шигшээ баг дэлхийд 15 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд манай тамирчид дэлхийд рейтингээрээ тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байна.

Б.Сувд

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.