Монгол Улсад 1937 оноос өмнө үйл ажиллагаа явуулж байсан буддын сүм, хийдийн байршлыг тэмдэглэсэн “Монгол дахь буддын сүм хийд, туурь" газрын зургийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Энэхүү зураг нь буддын сүм, хийд түүний туурь болон дахин сэргээгдсэн, одоо үйл ажиллагаа явуулж буй юм.
Хэмжээний хувьд 1:2500000-ны масштаб, 1:1800000-ны масштаб бүхий 2 төрлөөр хэвлэгдсэн ба , Гандантэгчэнлин хийдийн дэлгэмэл зураг гэсэн үндсэн хэсгээс бүрджээ.
Шинээр байгуулагдсан болон сэргээгдсэн хийд 266, туурь 1,035, нэр тодорхойгүй 139 туурь байна
Монгол уламжлал академийн тэргүүн, доктор Л.Дашням "Философийн хүрээлэн Монгол уламжлал академи, Гандантэгчинлин хийдийн лам нар болон бусад байгууллагуудтай хамтарч энэхүү газрын зургийг гаргаж байна.
Газрын зургийг бүтээх судалгааны ажлыг 4-5 жилийн хугацаанд хийж, ийнхүү зурган хэлбэрээр гаргаж буй нь маш өвөрмөц, онцлогтой юм.
Энэхүү газрын зураг нь агуулга, цар хүрээний хувьд урьд өмнө хийгдэж байсан ижил төстэй зургуудаас баримт нотолгоо олонтой, мэдээллийн багтаамж сайтай, олон эх сурвалж, судалгааны материалуудыг харьцуулж, нягталсан эрдэм шинжилгээний ажил боллоо.
. Үүний Улаанбаатар хот, 21 аймаг 339 суманд шинээр байгуулагдсан болон сэргээгдсэн хийд 266, туурь 1,035, нэр тодорхойгүй туурь 139 байна" гэлээ.
Газрын зургийн эхийг Ус Цаг-Уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсийн мэргэжилтэн Г.Нандин-Эрдэнэ QG1S программ дээр бэлтгэжээ.
Энэхүү бүтээл нь нутаг усныхаа түүхийг хамгаалж, сэргээн тодруулахад чухал хувь нэмэр оруулж байна
ШУА-ийн Философийн Хүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний Ажилтан, Докторант А.Хишигдаваа "Бид газрын зурагтаа буддын сүм хийд, туурийг ихэвчлэн газар усны нэрээр нь тэмдэглэхийг эрмэлзсэн.
Тус газрын зураг нь газар усны нэрийг тухайн нутгийн иргэд үл умартах,
Мөн сүүлийн үед уул уурхайн олборлолт ихэсч, эмх замбараагүй газар олголт хавтгайрсан өнөө цагт нүүдлийн мал аж ахуйн бэлчээр хийгээд байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, онгон дагшинаар нь өвлүүлэн уламжлахад чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн нутаг усныхаа түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалах, нөхөн сэргээх, холбогдох " гэлээ.
фото
Гэрэл зургийг Mpa.mn