• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын чуулганы хуралдаан болсонгүй

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14:00 цагт хуралдах товтой байсан.

Гэвч  хуралдахгүй болсныг мэдэгдлээ. 

Чуулганы хуралдаанаар өнөөдөр УИХ-ын Ж.Батзандангийн Эрүүл мэндийн сайдад тавьсан “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаарх асуулга”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад тавьсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга”, Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Цөмийн энергийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсох байв. 

Мөн Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийвэл үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон ч ийнхүү хурлыг цуцаллаа.