Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхай, металлургийн салбарынхан чуулж байна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 8
iKon.MN

Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулга уулзалт "Туушин" зочид буудалд өнөөдөр болж байна.

Чуулга уулзалтад төр засаг, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд дөрвөн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Нэгдүгээрт уул уурхай, металлургийн салбарын өнөөгийн чиг хандлага, хоёрт алтны салбарын талаар хэлэлцлээ.

Харин яг одоо чуулганы гурав дахь хэсэг буюу зэсийн салбарынхан илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Энэ үеэр "Эрдэнэс MGL" ХК-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян "Стратегийн ордууд болон металлургийн боломжит төслүүд" илтгэлийг тавилаа.

Үүний дараагаар дөрөв дэх хэсэг буюу хар төмөрлөгийн салбарынхан илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Тун удахгүй энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.