Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Centerra gold” -ын орлого 1,6 дахин нэмэгдэв

П.Булган, Өдрийн шуудан
2013 оны 11 сарын 8
Өдрийн шуудан
Зураг зураг
Centerra Gold алт олборлох хоёр төслийг Киргизийн Кумтор болон Монголын Бороод хэрэгжүүлж байна

Канадын алтны үйлдвэрлэлийн Centerra gold компани үйлдвэрлэлээ өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин нэмэгдүүлсэн тухай компанийн төлөөлөгч мэдээлжээ.

Өнгөрсөн онд 73 сая долларын алдагдалтай ажиллаж байсан тус компанийн цэвэр ашиг энэ хугацаанд 51,1 сая долларт хүрч нэмэгджээ. Өөрөөр хэлбэл компанийн орлого 1,6 дахин нэмэгдэж, 475,5 сая ам.долларт хүрсэн байна.

Харин алтны худалдаа нь 1,9 дахин нэмэгдэж, бараг 327 мянган унци болжээ.

Centerra Gold алт олборлох хоёр төслийг Киргизийн Кумтор болон Монголын Бороод хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Монголд Гацуурт, Хятадад Лаогкси, Туркт Акарча, Самлы, Элмалы, Орост Кара Бельдыр зэрэг хэтийн төлөвтэй орд газруудад геологийн хайгуул хийх төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцож байна.

Өнгөрсөн долоо хоногт Киргизийн парламент Centerra Gold-д төрийн өмчийн “Кыргызалтын” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн хувийг Кумторын ордыг эзэмших хамтын үйлдвэрийн 50 хувиар сольж, ирээдүйн хамтын үйлдвэрт Киргизийн хувийг 67-д хүргэх зорилт тавиад байгаа ажээ.

Зураг