Монголын Хүүхдийн Ордонд
09:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ЗГХА Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан ХНХЯ, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран Монгол Улсад анх удаа “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” болно.
Зам, Тээврийн Хөгжлийн Яамны 3 давхар 301 тоотод
09:00 цагт "Автотээврийн салбарын хог хаягдал-шийдэл" сэдвээр хэлэлцүүлэг болно.
“Пума империал” зочид буудлын Рояал хурлын танхимд
09:00 цагт Нэрт эрдэмтэн, зохиолч П.Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын хурал болно.
The Corporate Hotel & Convention Centre
09:30 цагт “Дүрс оношилгооны эмч, техникчдийн үндэсний чуулга уулзалт" болно.
ЭМЯ-ны 215 тоотод
09:30 цагт ЭМЯ, Япон улсын Сисмекс корпораци хоорондох хамтын ажиллагааны гэрээг үргэлжлүүлэн сунгах ёслолын ажиллагаа болно.
Мэдээлэл Технологийн Үндэсний паркд
10:00 цагт "Хамтдаа-Миний ажлын байр" буюу "Job Fair -2017" нээлттэй өдөрлөг 2017 оны сарын 15-16 өдрүүдэд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн Газар, Шинэ хөгжлийн түлхүүр- Хөдөлмөрийн биржэй хамтран MSDI ProHRConsulting Компаниас зохион байгуулна.
БОАЖЯ-д
10:00 цагт Озоны давхаргатай холбоотой сүүлийн үеийн мэдээллээр хэвлэлийн хурал хийнэ.
МУБИС-ын 3 дугаар байрны 123 тоотод
10:00 цагт НМХГ, МУБИС хамтран ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдэд "Боловсролын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтаар илэрч буй зөрчил, түүнд тавигдах хяналт, Багш байхын учир, багшийн ёс зүй" гэсэн сэдвүүдээр сургалт хэлэлцүүлэг зохион байгуулна.
Засгийн газрын XI байрны 514 тоотод
10:00 цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллах гэрээг үзэглэнэ.
Гэрээний утга: Нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр насны охидын эрхийг хамгаалах, дээрх чиглэлийн хүрээнд олон улсын хүний эрхийн тогтолцоо, гэрээний хороодоос Монгол Улсад хандаж өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах.
73-р сургуульд
10:30 цагт Математик, Чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай 73-р сургуулийн шинэ барилга, шинэ дэвжээний нээлт болно.
Корпорэйт зочид буудлын Эвэнт холлд
11:00 цагт "Намар" шоуны хэвлэлийн бага хурал болно.
СХД-ийн 19 дүгээр хороо "Тэмүүжингийн андууд" цэцэрлэгт
11:00 цагт УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилга, хөрөнгө оруулалтаар байгуулсан “Тэмүүжингийн андууд” тусгай хэрэгцээт цэцэрлэг /хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цэцэрлэг/, сэргээн засан үйлчилгээний төвийн нээлтийн үйл ажиллагаа болно.
Баянхошуу зүүн салаа
11:00 цагт Ид шидийн орон хүүхэд хамгааллын төвийн нээлт болно.
ЗЦА-ны Хурлын танхимд
11:00 цагт "Аз жаргалтай гудамж" бүтээлч аяны нээлт, хэвлэлийн хурал болно.
“Танан” төвийн хурлын танхимд
15:00 цагт БСШУСЯ, ШУА хамтран “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг хоёрдахь жилдээ зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!