Самсунг компани өчигдөр Нью Йорк хотноо Galaxy Note 8 ухаалаг гар утсаа албан ёсоор танилцууллаа. Өнгөрсөн жил галын аюултай гэгдэн зах зээлээс буцаагдаж байсан Note 7 загварын залгамжлагч болж байгаа гэдэг утгаараа анхаарлын төвд байгаа бүтээгдэхүүн юм.
Шинэ утас нь Самсунгийн Galaxy S8, S8+ загваруудын томсгосон хувилбар гэж нэрлэж болохоор бөгөөд “S pen” хэмээх үзэгтэйгээрээ ялгаатай.
Танилцуулах арга хэмжээний богиносгосон видео бичлэг:
Note 8 загварын гол үзүүлэлтүүд:
Самсунг шинэ утсаа өмнөх Note 7 шиг галд автахгүй гэж амлаж байна. Note 8 нь шинэ дотоод бүтэцтэй болж, баттерейг нь жижигрүүлсэн тул ийм эрсдэл байхгүй гэж тайлбарлажээ.
Тэд мөн үйлдвэрлэлдээ цоо шинэ 8 алхамт аюулгүй байдлын шалгуур нэвтрүүлснээ Note 8 бүтээгдэхүүнд ашигласан гэнэ. Самсунг үүнээс гадна Underwriters Laboratories (UL) компанитай гэрээ байгуулж, шинэ бүтээгдэхүүнүүдээ шалгуулан баталгаажуулалт авч байхаар болсноо мэдээлсэн байна.
Note 7 загвар нь дотор талын бүтэц, дизайны ноцтой алдаатай үйлдвэрлэгдэж, галын осол эндэгдэл гаргах болсон тул зах зээлээс эргүүлэн татагдсан юм. Самсунг үүнийхээ төлөө $3 тэрбум орчмын алдагдал хүлээсэн.
Шинэ гар утсыг гар дээрээ барьж үзэн, шинжилсэн мэргэжилтнүүдийн дүгнэлтийг бид удахгүй хүргэх болно.
Эх сурвалж: Quartz
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!