Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт орох 3-5 настай хүүхдүүдийг АЖЛЫН ЦАГААР бүртгэж байна

А.Намуун, iKon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Энэ сарын 21-24-ний өдрүүдэд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд 3-5 настай хүүхдүүдийг уламжлалт аргаар /цэцэрлэг дээр нь очиж бүртгүүлнэ/ бүртгэж байна. Бүртгэл ажлын цагаар буюу 08.00-17:00 цагийн хооронд явагдаж байгаа талаар Нийслэлийн Боловсролын Газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.

Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлж ирэх юм байна. Үүнд: 

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбартай
  • Хүүхдийн 2 хувь чээж зураг
  • Эцэг эхийн аль нэгнийх нь иргэний үнэмлэх, хуулбар

Харин шинээр элсэн орж буй хоёр настнуудыг цахимаар http://tsetserleg.ulaanbaatar.mn/register сайтаар наймдугаар арын 24-нийг дуустал хийх юм.

Мөн тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд мөн уламжлалт аргаар зохион байгуулж байна.

Зорилтот бүлэгт хамаарах иргэдийн бүрдүүлэх материал

Шалгуур

Бүрдүүлэх материал

1

Бүтэн өнчин хүүхэд

 

Асран хамгаалагч тогтоогдсон. 

 

1.    Асран хамгаалагч тогтоосон тухай дүүргийн Засаг даргын захирамж

2.    Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

3.    Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ

4.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

5.    Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт

6.    Холбогдох бусад бичиг баримт

Асран хамгаалагч тогтоогдоогүй.

 

1.    Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ

2.    Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт

5.    Холбогдох бусад бичиг баримт

2

Хагас өнчин хүүхэд

 

Эцэг нас барсан.

1.    Эцгийн нас барсан гэрчилгээ

2.    Эхийн иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 

5.    Холбогдох бусад бичиг баримт

Эх нас барсан.

1.    Эхийн нас барсан гэрчилгээ

2.    Эцгийн иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

5.    Холбогдох бусад бичиг баримт

Шүүхийн шийдвэртэй.

1.    Шүүхийн шийдвэр 

2.    Асран хамгаалж буй эцэг болон эхийн иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 

5.    Холбогдох бусад бичиг баримт

3

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

Эмнэлэг хяналтын комиссын  хурлаар тогтоогдсон.

1.    Дүүргийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэр /Байнгын асаргаа, бэрхшээл тодорхойлсон./

2.    Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийн хуулбар

3.    Эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

4.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

5.    Гурвалсан гэрээ

6.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 

7.    Холбогдох бусад бичиг баримт

 
ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ

Та өөрийнхөө хүүхдийг харьяаллын дагуу 2017-2018 оны хичээлийн жилд дараах цэцэрлэгт хамруулах боломжтой.