Наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хэнтий нуруунаас усжих Балж, Тэрэлж, Сөгнөгөр болон Зэлтэр голын усны түвшин өмнөх өдрөөс 25-75 см нэмэгджээ.
Мөн Бэлтэс, Үүр, Балж, Сөгнөгөр зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см даван үерлэж байгаа тул дээрх голуудын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжимж иргэд, жолооч нар баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.
ЗУРАГ: Үертэй байгаа голууд
Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!