2019/11/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,708.32₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
08:00
S29
-13°
09:00
S30
-14°
10:00
S26
-16°
11:00
S26
-17°
12:00
S26
-15°
13:00
S26
-14°
14:00
S30
-14°
15:00
S30
-15°
16:00
S32
-16°
17:00
S32
-18°
18:00
S31
-19°
19:00
S31
-21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Оюунхорол: Тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэх журам болон тэнд өвөлжиж болох өрхийн тоог гаргаж байна

ikon.mn
2017 оны 8 сарын 18
iKon.MN

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зөвлөгөөн өнөөдөр болж байна. Төрийн ордонд болж буй уг зөвлөгөөнд Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүн, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн засаг дарга нар болон яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нар оролцож байгаа юм.

Зөвлөгөөний үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэх журам болон тэнд өвөлжиж болох өрхийн тоо, малын тоо толгойг гаргахаар ажиллаж байна.

Түүнээс гадна БОАЖЯ-аар ахлуулсан МХЕГ, УУХҮЯ-ны хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ, Төв аймагт алт олборлож буй 30 аж ахуйн нэгж болон 20 бичил уурхайд шалгалт хийсэн.

Улмаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дагуу Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Рич Мөнх” зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгжийн лицензийг цуцлах арга хэмжээг холбогдох байгууллагаар гаргуулаад байна.

Одоогоор УУХҮЯ, МХЕГ, ЦЕГ-ын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран тооллого хийж байгаа. Цаашид бичил уурхайг хэрхэх асуудлыг тооллого хийсний дараа шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.  

 

Эх сурвалж: БОАЖЯ

x