ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Удирдах Зөвлөл маргааш хуралдаж Засгийн газрын асуудлыг хэлэлцэх үү?

Б.Ану
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хойшхи МАН-ын дотоод зөрчил даамжирсаар, хүрээгээ тэлсээр буй. 

МАН-ын дарга М.Энхболд сонгуульд ялагдсан асуудлаа хэлэлцэж намын бага хурлыг хуралдуулах тухайгаа өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа удаа дараа мэдэгдээд байгаа билээ. Тэрбээр энэхүү тодруулгадаа долоодугаар сарын 8-нд болсон Удирдах Зөвлөлийн (УЗ) хурлын шийдвэрээ танилцуулаад байсан юм. 

Долоодугаар сарын 8-нд болсон МАН-ын УЗ-ийн хурлаар гишүүд нь бага хурлаа есдүгээр сард хийх дээр санал нэгдсэн тухай дурдсан байв.

Үүнээс улбаалаад  МАН-ын дүрэм дэх 17.2-т  "Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана" гэсэн дүрмийн дагуу МАН-ын Их хурал ирэх арваннэгдүгээр сард хуралдах төлөв гараад байсан билээ. 

Өөрөөр хэлбэл, сонгуульд ялагдал хүлээсэн намын удирдлагыг солих, шинэ дарга томилох зэрэг нь бараг тодорхой болж байгаа МАН-ын хувьд Их хурлаа хийх нь ч тодорхой болоод байна. Учир нь тус намын дүрмийн 24.2-т  "Монгол Ардын Намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгоно... " гэж заасан байдаг.  

Харин тус нам дотор өрнөөд буй зарим бүлэглэл одоогийн засгийн газрыг намын Их хурлаас өмнө огцруулах шаардлагатай гэж үзээд байгаа аж. Тиймээс УИХ-д 65 суудалтай МАН-ын зарим гишүүн одоогийн Засгийн газрыг огцруулахад гарын үсэг цуглуулж байгаа гэх мэдээлэл гаргаад байгаа билээ.

Учир явдал нэгэнт ийм хэмжээнд хүрсэн тул МАН-ын Удирдах Зөвлөл маргааш хуралдаж Засгийн газрыг огцруулах тухай яриаг эцэслэх, эсэх, Бага хурлаа яг хэзээ хуралдуулах зэргээ тогтох бололтой. 

МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хойш ийнхүү хоёр дахь удаагаа хуралдах гэж буй нь энэ юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
MTZ bolon Bondni luivar [150.129.143.238] 2017/8/16
zika min odoo haash harj uxne dee, muujgai arslangiin sahalaar oroldoj bgaad umhuulsen tuuh sanaand buuv hehe
1 | 0 Хариулах
Зочин [182.160.34.252] 2017/8/16
МАН-ыг яахыг Женко заадаг болж дээ. Хүрэлсүх ерөнхий сайд гээд томилчихсон л тууж явна. Женкогийн пиар баг өнөөхийг нь хүчтэй сурталчлахыг яана. Бараг засаг, төрийн шийд гарчихсан юм шиг л наана.
1 | 0 Хариулах
А [182.251.241.33] 2017/8/16
Дараагийн хоолгы ээлжнийхэн нь хоолондоо орох гээд байж ядаж бга бх даа, төлбөрөө төлсөн хүмүүс.
1 | 0 Хариулах
A [182.251.241.33] 2017/8/16
Урд талын эгнээний хэд хорчин, хутгуур, новшийн амьтад...
1 | 0 Хариулах
Зочин [27.123.212.129] 2017/8/15
Odoo Bayariig nam tavij bairand ni bucas
0 | 1 Хариулах
Зочин [128.199.129.220] 2017/8/15
Тулга үхэх хулгана муурын сүүлээр оролдов гэгчээр С.Баярыг авчир нтр гэж дөвчигнөж байж улс төрийн кареераа хаясан байсан арсланг аваад ирдэг. Баярын хажууд нээрээ Зи, Женко 2 союзмультфилм шүү. Би сайн муу хүний талаар яриагүй шүү улс төрчийн хувьд ярьж байна. Баярыг тэр чигт нь цөллөгт явуулах байсан юм.
9 | 1 Хариулах
Зочин [43.242.242.105] 2017/8/15
Тийм шүү эд нарын хажууд С.Баяр нь төрийн хар хүн шүү дээ... Нөгөө талаас яах вэ Женко, Зи хоёр хэзээ нэг өдөр нүүр тулах л ёстой хүмүүсийн нэг л дээ. "Ямар эргээд уулзахгүй нүүр биш, эрлэгт очихгүй сүнс биш..." гэдэг С.Баярын үг байдаг.
3 | 1 Хариулах
Зочин [202.70.46.231] 2017/8/15
С.Баяр мэтийг ирүүлсэн Хүрэлсүх гохь нь
1 | 2 Хариулах
МАН [202.21.111.42] 2017/8/15
Царцаах саармагжуулах мартагнуулах ажлаа л хийнэ шьэ. Өөр юу хэлэлцэх вэ дэ.
1 | 0 Хариулах
undui sundui nart [74.82.35.46] 2017/8/15
odoo bol hamag yumaa sad tavina ed nar.kkk
0 | 1 Хариулах