ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх цалин олгож, Төрийн хамгаалалтад байлгана
iKon.MN
Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн хангамж, хамгаалалтын талаар хэлэлцэж Засгийн газрын тогтоолыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид 2017 оны долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн насан туршид нь тухайн үеийн Засгийн газрын гишүүний цалинтай тэнцэх сул цалин олгож, санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт үүрэг болголоо.
Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш дөрвөн жилийн хугацаанд тодорхой зэрэглэл бүхий төрийн хамгаалалтад байх бөгөөд холбогдох зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж явахыг Сангийн сайд, ТЕГ-ын дарга нарт даалгалаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

