2018/05/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.92₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-2°
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
02:00
S32
-3°
03:00
S32
-4°
04:00
S32
-3°
05:00
S32
-4°
06:00
S32
-3°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүннүгийн үеийн ховор бичээс олдож түүхийн шинжлэх ухаанд ТОМ НЭЭЛТ хийлээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Эртний Хүннү гүрний үеийн ховор түүхэн бичээсийг судлаачид илрүүлж, тайлж уншсан тухайгаа өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. 

“Чингис хаан” дээд сургуулийн ахмад, дунд, залуу үеийн судлаачид Эртний ханз үсэг судлалаар Хятадад нэрд гарсан судлаачдыг урьж хамтран Ононгийн сав Дэлгэрхангай сумын орчимд археологийн судалгаа хийж, чулуун зэвсгийн үе, 40 мянган жилийн өмнөх бууцыг олж илрүүлжээ. 

Судалгаандаа МЭӨ XII-VIII зууны үеийн бугын дүрст хөшөө бүхий дурсгалын байгууламж, дундад зууны үеийн Орхоны соёлд хамаарагдах хүн дүрст хөшөө зэрэг урьд өмнө нь судлагдаагүй хэрэглэгдэхүүнүүдийг хамруулсан байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

“Чингис хаан” дээд сургуулийн багш, түүхч, профессор Б.Балжинням “Одоогоос 1930 орчим жилийн өмнөх бичиг өнөөгийн ханз бичигтэй огт таарахгүй байсан. Ийм шалтгааны улмаас бид бичгийг тайлах гэж урт хугацаа зарцуулж, олон судлаач, багш нартай хамтран ханзыг судалсны эцэст Зүүн Хан улсын ханз гэдгийг нь илрүүлсэн. 

Иймээс бид Хятад, Япон улсын олон эрдэмтэдтэй санал солилцон бичгээ явуулсан ч тайлж чадаагүй учир эртний ханз бичиг тайлж уншиж чаддаг Өвөр монгол хүн Ж.Чимэддоржид хүсэлт тавьсны эцэст нэг жил зарцуулж байж бичгийг тайлж чадсан.  

Манай оронд одоогоос 2000 жилийн өмнөх Хүннү гүрний холбогдолтой хадны бичээс урьд өмнө илрээгүй байсан ба ийнхүү олдсон нь түүхийн шинжлэх ухаанд томоохон нээлт болсон юм. Тус бичээсийг тайлж уншсанаар Хүннүгийн үеийн түүхийн эргэлзээтэй тоолол, үйл явдлууд илэрхий боллоо” гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

“Чингис хаан” дээд сургуулийн захирал, археологич доктор Х.Лхагвасүрэн “Бидний өвөг дээдсийн анхны байгуулсан төрт улс бол Хүннү. Энэ улс маань хоорондоо эвдрэлцэж Умард Хүннү, Өмнөд Хүннү гэж салсан. Энэ бичээсний ач холбогдол нь юунд байна гэвэл эвтэй байгаагүйгээсээ болж хоорондоо эвдрэлцэж, нэг орон, нэг үндэстэн хоорондоо дайтаж, нэгнийгээ хороож байсныг бодитойгоор тэмдэглэснээрээ онцлогтой” гэлээ.

Өнөөгийн байдлаар Хүннүгийн судалгааны талаар зуун жилийн хугацаанд 1,000 гаруй ном бичигдсэн байдаг. Гэвч зөвхөн түүхийн хувьд гол үйл явдлуудыг л дурдсан байдаг ба зарим талаар он тооллын хувьд зөрдөг байна. Иймээс түүхэн ховор бичээсийг олсноор Хүннү судлалд том нэмэр оруулж байгаа ажээ. 
 

ВИДЕО:

x