Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийн захиалга Тайваний экспортыг 12.5 хувиар өсгөжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долдугаар сард Тайваний экспорт нэмэгдсэн нь 10 дахь сардаа өсөлттэй гарсан тохиолдол болжээ. Үүнд ирэх намар шинээр худалдаанд гарах Apple компанийн iPhone бүтээгдэхүүний захиалга голлон нөлөөлсөн гэнэ.

Ингэснээр улсын эдийн засгаа 2017 онд 2.05 хувиар өсгөх Тайваний засгийн газрын төлөвлөгөөнд чухал нөлөө үзүүлэх гэнэ. Тус улсын сангийн яамны мэдээлснээр өнгөрсөн долдугаар сарын экспортын хэмжээ өмнөх оны мөн сараас 12.5 хувиар өссөн байна.

Ройтерс агентлаг өнгөрөгч сарын экспортын өсөлтийг 8.9 хувь болно гэж таамаглаж байснаас энэ нь давсан үзүүлэлт юм. Мөн долдугаар сард тус улсын импорт өмнөх сараасаа 6.5 хувийн өсөлттэй гарсан тул гадаад худалдаа нь $5.37 тэрбумын ашигтай гарчээ.

Өнгөрсөн сарын экспортын хэмжээ $27.11 тэрбумд хүрсэн нь 2014 оны арванхоёрдугаар сараас хойш хамгийн дээд үзүүлэлт болохыг сангийн яам мэдээлээд ирэх гурав ба дөрөвдүгээр улирлын экспорт мөн өндөр өсөлттэй байна гэж таамагласан байна.

Apple компанийн сүүлийн улирлын санхүүгийн үр дүн гайхмаар сайн үзүүлэлттэй гарсан нь ирэх намрын шинэ iPhone гар утасны хүлээлт өндөр байгааг харуулж, Тайваний ханган нийлүүлэгчдийн орлогод шууд нөлөөлж эхэлжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
3 | 1 цаг