Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сав баглаа, боодол үйлдвэрлэгчид дотоодын нийт хэрэгцээний 30 хувийг хангадаг

Г.Номин, iKon.mn
2013 оны 11 сарын 7
iKon.MN

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо хамтран сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн анхдугаар үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Б.Болдбаатар: ҮХААЯ-ны зүгээс манай салбарыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Үзэсгэлэнд сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоонд харъяалагддаг 30 байгууллагын 25 нь оролцож байгаа бөгөөд эдгээр үйлдвэрүүд дотоодын нийт хэрэгцээний 30 хувийг хангадаг ажээ.

Сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Болдбаатар “Ирэх таван жилдээ багтан дотоодын нийт хэрэгцээнийхээ 70 хувийг хангадаг болох зорилт  тавиад ажиллаж байгаа. ҮХААЯ-ны зүгээс манай салбарыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн” хэмээсэн юм.

Мөн үйлдвэрлэгчид, МҮХАҮТ, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо хамтарсан эрдэм шинжилгээний хурлаас сав баглаа боодлын салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлсон бөгөөд монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр дизайнеруудтай хамтран ажиллахаар болсон байна.