Тууралтын талаар мэдэж аваарай
Арьсан дээрхи тууралт нь зарим халдварт өвчин, арьсны өвчин, цусны өвчинийн үед гарахаас гадна хоол, химийн бодис, нар салхи, вакцин зэргээс харшлах,хорхой шавьжинд хазуулах зэргээс үүсч болдог. Тууралт нь шинж чанараараа гүвдрүү, толбо, цэврүүтэй гэх мэт олон янз байхаас гадна өвчний төрөл, үе шатнаас хамаарч, туурах хэсэг, дараалал, хэмжээ, хамрах талбай зэрэг нь хоорондоо ялгаатай байдаг.
Эмчилгээний тактикыг сонгоход эмчид туслах зорилгоор тууралт эхэлж гарсан цаг, гарахын өмнөх нөхцөл байдал, тууралт гарсан дараалал, тууралт гарахаас өмнө болон гарсны дараа халуурч байгаа эсэхийг заавал мэдсэн байвал зохино.
Тууралт гарахын өмнөх нөхцөл байдал гэдэгт юунаас болж тууралт гарсан бэ гэдгийг тодорхойлно гэсэн үг. Жишээ нь ямар нэг хоол идсэний дараа, хорхой шавьжинд хазуулсны дараа, вакцин хийлгэсэний дараа гэх мэт. Үүнийг үнэн бодитой тогтоох нь эмчилгээг зөв хийхэд туслах болно.
Гар хөл амны өвчний үед амны дотор тал, алга, ул зэрэгт гарна. Энэ өвчин ч вирусээр үүсгэгддэг тул халуурч болно.
Улаанбурхан өвчний үед тууралт нь ихэнхидээ дээрээс доошоо буюу нүүр, их бие, хөл гэсэн дараалалтай туурна.
Харшлын гаралтай тууралтууд тухайн харшил өгсөн эд зүйлсээс холдуулахад аяндаа арилдаг бол халдварт өвчний туурал арилхгүй бөгөөд халуурна
Тууралт гарч буй үед эдгээрийг хатуу хоригло!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|