Францад энэ сарын 14-нд Хувьсгалын өдрийн парад зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр Ерөнхийлөгч Эммануэл Макроны амийг бүрэлгэхээр төлөвлөж байсан 23 настай залууг баривчилжээ. Өөрийгөө үндсэрхэг үзэлтэн гэж нэрлэсэн залуу өнгөрсөн сарын 28-нд баривчлагдан шалгаж эхэлсэн байна.
Улмаар цагдаад өгсөн мэдүүлэгтээ энэ сарын 14-нд нийслэл Парис хотноо зохион байгуулагдах парадын үеэр Ерөнхийлөгчийн амийг бүрэлгэхээр төлөвлөж байснаа хүлээжээ. Үүнээс гадна ислам, жүүдийн шашинтнууд, өнгөт арьстан, ижил хүйстнүүдийг ч хөнөөх болно гэж ярьсан байна. Залуу видео тоглоом сонирхогчдын хуудаст зэвсэг худалдаж авмаар байна гэж бичсэний дараа өөр нэгэн хэрэглэгч цагдаад мэдэгдсэнээр саатуулагджээ. Түүний машинаас гурван хутга олдсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!