Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Сангийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 7
iKon.MN

Туушин зочид буудал, Соёмбо танхимд

10.00-16.00 цагт Азийн их сургуулиудын 6 дугаар чуулганыг /AUF/ Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ жилийн чуулганд 11 орны 15 их сургуулийн төлөөлөгчид оролцож "Аж үйлдвэрийн 4-р хувьсгал дээд боловсролд нөлөөлөх нь" сэдвээр чуулах юм. 

Сүхбаатарын талбайд

11:00-16:00 цагт Сангийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно. 

Гадаад Харилцааны Яамны Зөвшилцөл танхим

11:30-12:30 цагт JCI ASPAC буюу Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтанд 51 орны 3,500 гаруй манлайлагч залуус оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. Энэ уулзалтын талаар хэвлэлийн бага хурал болно. 

АН-ын Мэдээлэл сурталчилгааны төвд

12:00 цагт АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай Мэтгэлцээний асуудлаар байр сууриа илэрхийлнэ.