Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Одбаяр: Зуучлалын байгууллагад хандсанаар олон улсын стандартын дагуу мэргэжлийн үйлчилгээ авах боломжтой

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монголд олон улсад алдартай олон франчайз бизнес үүд хаалгаа нээж амжилттай ажиллаж байгаагийн нэг нь RE/MAX үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес юм.

Та хотын хаа сайгүй харагдах болсон агаарын бөмбөлөгтэй лого болон улаан, цагаан, хөх өнгөтэй RE/MAX тэмдэгийг харсан л биз дээ.

Олон улсын нэр хүндтэй компаниудын франчайз бизнесийг дагаад олон улсын стандартын бүтээгдэхүүн, үйлчилгээ Монголд маань нэвтэрч хэрэглэгчид сайн үйлчилгээ, дэлхийн шилдэг бүхнийг авах боломжтой болж байгаа нь сайн хэрэг.

Үл хөдлөх хөрөнгийн бизнест олон шинэ үйлчилгээг нэвтрүүлж зах зээлд маш хурдтай үйл ажиллагаагаа тэлж буй энэ компанийн шинэхэн оффис болох RE/MAX STAR брокер оффисийн захирал Г.Одбаярыг бид ярилцлагынхаа хойморт урьлаа.

Г.Одбаяр нь олон улсын бизнесийн чиглэлээр магистр зэрэгтэй, олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том зэрэг болох олон улсын итгэмжлэгдсэн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн цолтой, хөрөнгө оруулалт, хөрөнгө зуучлалын чиглэлээр Америк, Сингапурт мэргэжил дээшлүүлсэн, энэ салбартаа 5 жилийн ажлын туршлага бүхий шилдэг агент, риалтор юм. 

Амжилттай ажиллаж буй бизнесийн талаархи мэдээллийг хүргэдэг манай ярилцлагын буланд тавтай морилно уу.       

RE/MAX олон улсад өөрийг таниулах боломж юм

-Таныг RE/MAX үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн анхны агентуудын нэг гэж сонслоо. Агент болохын тулд хэрхэн бэлтгэгдсэн бэ?

-RE/MAX Mongolia 2015 оны 10 дугаар сард Монгол улсад RE/MAX үйл ажиллагаа явуулж буй 99 дэх улс болж албан ёсоор нээлтээ хийсэн.

Миний хувьд 2015 оны 8 дугаар сард анх RE/MAX Mongolia-д үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентаар анхны 10 агентийн нэг болж ажиллаж эхэлсэн юм.

Өмнө нь дотоодын үл хөдлөх хөрөнгийн компанид 3 жил орчим ажиллаж энэ салбарт юутай ч туршлагажаад байсан. 

Одоо бол RE/MAX т ажиллаад хоёр жил болж байна даа. 

Энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийн агентаар ажиллаад өөрийн брокер оффисоо нээж брокер эзэмшигч болох хүртлээ олон улсын стандартын дагуу агент хүн яаж ажиллах ёстой вэ гэдгийг энд л  ажилласнаар сурч авсан.

Би өөрөө олон улсын худалдаа, бизнесийн удирдлага, Англи хэлний орчуулагч хос мэргэжилтэй.

RE/MAX ын хувьд бүх агентуудаа олон улсын стандартын дагуух сургалтын дагуу сургаж бэлдддэг.

Харилцагч нартай хэрхэн харилцах, үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилттай ажиллах арга замууд, маркетинг, санхүүг хэрхэн төлөвлөх, олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл зэрэг хөтөлбөрийг багтаасан цогц сургалт байдаг юм. 

Сургалтыг төгсөөд шалгалт өгч шалгалтандаа тэнцсэнээр агент болох боломжтой болдог.

Бид Үндэсний Реалторуудын холбооноос гаргасан этик ёс зүйн зарчимийн дагуу мөн энэ салбарт шударга ажиллаж хэрэглэгч болон үйлчлүүлэгчдэдээ үнэн шударга мэдээлэл өгч хоёр талын эрх ашгийг энэ тэнцүү хамгаалж  ёс зүйтэй ажиллана гэдгээ тангарагладаг.  

Үүнээс цааш тухайн агентууд практик болон дараагийн түвшний сургалтууд, RE/MAX University  мөн брокер оффисоос зохион байгуулдаг төрөл бүрийн мэдээлэл, сургалтаар өөрийгөө тасралтгүй хөгжүүлсээр л байдаг. Байнгын хөгжүүлэлт, багийн хамтын ажиллагаа, олон улсын реферрал систем бол RE/MAX ын давуу тал.

Өөрөөр хэлбэл RE/MAX олон улсад өөрийгөө таниулах боломж юм.

 

-Яагаад remaх-ыг сонгож ажиллах болов?

-Дотоодын зуучлалын компаниудад ажиллаж байхад хайрцганд орчихсон мэт мэдрэмжийг авдаг байсан. Хөгжих боломж дутмаг байсан.

Харин  RE/MAX агентуудаа чөлөөтэй ажиллах боломжоор хангадаг.

Та RE/MAX ажилласнаар түүний ажилтан болохгүй харин таньтай адил үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажиллаж буй эрч хүчтэй залуустай хамт ажиллах биеэ даасан бизнес эрхлэгч болно гэсэн үг.

Хэдийгээр та заавал бүтэн цагаар ажиллах шаардлагатай ч хэзээ ч хамаагүй, хаанаас ч ажлаа хийж болно.

Хувь хүн өөртөө цаг зарцуулах, хөгжих боломжийг маш сайн бүрдүүлж өгсөн. Олон улсад гарах боломж нь намайг татсан. Энд ажиллаж буй бүх хүмүүс бүгд хождог.

EVERYBODY WINS системтэй.

Монголд хэдийгээр 100 орчим бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд байгаа ч одоогоор тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь 40 орчим байгаа.

Зуучлалын компаниуд зөв голдирлоор, зөв менежментээр ажиллахгүй бол хаалгаа барих тохиолдол цөөнгүй байна.

-Монголд remax-ын нийт хэдэн салбар байгаа вэ? Remax Star-ын хувьд хэд дэхь салбар нь вэ? 

-Манай оффис өнгөрсөн долоо хоногт буюу 6 дугаар сарын 3-нд нээлтээ хийсэн. RE/MAX Mongolia-ын 11 дэхь салбар. Сөүлийн гудамжид Сити плаза төвийн хоёр давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. 

Тун удахгүй 6 сардаа дахиад хоёр салбар маань нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа. 

Одоогийн байдлаар RE/MAX нийт 200 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлагч агентуудтай.

2017 он дуусахад 300 гаруй агенттай болно.  Сар бүр агентуудын сургалт явагдаж байдаг.  

Сая тавдугаар сарын 30-нд хамгийн сүүлийн агентын сургалт явагдаж дууссан.

-Үл хөдлөх хөрөнгийн ямар ямар төрөл байдаг вэ? Та аль нэгээр нь мэргэшсэн үү?

-Анх би сургуулиа төгсөөд түрээсийн төрлийг хариуцдаг агентаар ажиллаж байсан.

Дараа нь газар, үйлчилгээний талбай, орон сууц, худалдаа зэрэг үл хөдлөх хөрөнгө зуучлалын төрөл бүрийн салбарт ажилласан.

Агент хүн ганцхан нэг салбарт биш бусад салбарт ажиллаж туршлага хуримтлуулах хэрэгтэй гэж боддог.

Ер нь аливаа зүйлийг багаас нь их рүү туулж үзэх хэрэгтэй. Олон улсад агентууд ихэвчлэн нэг төрлөөр мэргэшиж ажилладаг ба орон сууцны, оффисын, тансаг зэрэглэлийн , худалдааны болон түрээсийн , хөрөнгө оруулалтын гэх зэргээр төрөлжиж ажилладаг.

Манайхан үл хөдлөх хөрөнгө зуучлал, үл хөдлөх хөрөнгийн менежмент зэргийг хольж ойлгох нь түгээмэл байна.

Энэ хоёр бизнес нь тус тусдаа өөр бизнесийн төрлүүд юм.

RE/MAX үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт одоогоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Цаашдаа проперти менежмент, хөрөнгө оруулалтын чиглэлд бизнесээ тэлж ажиллана. 

RE/MAX Mongolia зуучлалын зах зээлийг хөдөлгөөнд оруулсан

-Агент, реалтарууд нь хоорондоо ямар ялгаатай юм бэ?

-100 гаруй жилийн түүхтэй Үндэсний Реалтаруудын Холбоо гэдэг Америкт  төвтэй дэлхийн 68 оронд үйл ажиллагаагаа явуулдаг том байгууллага байдаг.  

Энэ байгууллагын гишүүн болох шаардлагыг хангаж гишүүн болсноор үл хөдлөх хөрөнгийн реалтар болох боломж бүрдэнэ.

Реалтар болвол худалдааны тэмдэгтийг ашиглах эрхтэй болж олон улсад мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа явуулах боломжтой мэргэжилтэн болдог.

Этик ёс зүйг чанд сахиж ажиллах нь энэ салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн хувьд хамгийн чухал байдаг.

Энэхүү холбооноос гаргасан этик ёс зүйн зарчим нь дэлхийн маш олон оронд үл хөдлөх хөрөнгийн хуулийн үндсэн зарчим болж хөгжсөн байдаг юм билээ.

Бүх зааврууд нь цаанаасаа ирдэг.  Энэхүү зэргийг авснаар сүүлийн үеийн дэлхий дахинд болж байгаа сургалт, салбарын мэдээ мэдээлэл зэргийг цаг алдалгүй авах, олон улсын реалтаруудын уулзалтад оролцож туршлага судлах боломжтой болно.

Монголд энэхүү холбооны төлөөлөгчийн газар буюу Үл хөдлөх Хөрөнгийн Академи саяхан нээгдэж албан ёсоор этик ёс зүйн сургалтыг явуулж Реалторуудыг гишүүнээр элсүүлж эхэлсэн.

Хамгийн анхны 13 Реалторын нэг болсондоо баяртай байдаг.

-Зуучлалаар дамжуулж арилжаа хийх нь иргэдэд ямар ашигтай вэ? Заавал зуучлагчаар дамжуулах шаардлаггүй гэж боддог иргэд цөөнгүй байдаг шүү дээ?

-Нэгдүгээрт цаг хэмнэнэ. Тухайн хүн өөрөө ажилтай завгүй бол тухайн зарах гэж байгаа байр орон сууц, үл хөдлөх хөрөнгөдөө анхаарал тавьж чаддаггүй.

Хоёрдугаарт, олон улсын стандартын дагуу үл хөдлөх хөрөнгө зуучлалын мэргэжлийн үйлчилгээ авах боломжтой.

Гуравдугаарт, хуулийн хүрээнд асуудлаа шийдүүлэх зэрэг давуу талтай. 

 
 

-Мэргэжлийн хүний үүднээс дүгнэхэд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар Монголд хэр хөгжиж байгаа вэ?

-Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн бус болоод ирэхээр зуучлалын салбарт итгэх олон нийтийн хандлага буурах хандлагатай байдаг.

Мэргэжлийн агент болон мэргэжлийн бус ченж хоёр асар их ялгаатай. Манай үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээл одоогоор замбараагүй байгаа.

Нөгөө талаар зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа болон орон сууцны компаниудын борлуулалтын албаны хүмүүсийг сайн сургах тэдний этик ёс зүйг дээшлүүлэх нэн шаардлагатай байна.

RE/MAX Монголд орж ирснээр зуучлалын зах зээлийг хөдөлгөөнд оруулсан.

Яагаад гэхээр энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудад өрсөлдөөн бий болгосон. Өрсөлдөөн дундаас шилдэг нь гарч ирдэг.

Энэ утгаараа миний хувьд зуучлалын салбар хөгжиж эхэлж байгаа.

Цаашдаа иргэд энэ үйлчилгээг илүү сайн ойлгодог болно, мэргэжлийн болон мэргэжлийн бус агент, реалторуудыг ялгаж үйлчлүүлдэг болно.

-Remax зах зээлд байр сууриа хэдийнэ эзэлсэн. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл болон давуу талыг юу гэж харж байна ?

-Бусад орны RE/MAX-ын салбаруудтай адил бид дэлхийн жишгээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулж ирсэнтэй холбоотой болов уу. 

Мөн дэлхийн N1 брэнд гэдэг утгаараа хүмүүс маш их итгэж үйлчлүүлдэг. Иймээс хүмүүст аль болох хүрч үйлчлэхийн тулд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг буюу хотын төвийн бүсд л гэхэд гурван салбар, Хан Уул дүүрэг зөвхөн Зайсан бүст гэхэд 4 салбараа нээсэн.

Зайсанд дахиад 2 салбар нээгдэнэ.  Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэддээ хүрч үйлчлэхээр тун удахгүй салбаруудаа нээх болно.

Нөгөө талаар иргэд RE/MAX т л байраа заруулахаар өгсөн бол шууд зарж өгнө гэсэн бодол байсаар байна.

Манайхаар дамжин зарагдаж буй үл хөдлөх хөрөнгө дунджаар 2 сар болдог. Мэргэжлийн агент хүний зөвлөлгөөг дагаснаар та өөрийн үл хөдлөх хөрөнгөө зах зээлийн хамгийн бодит үнээр боломжит худалдан авагчдад хүргэх боломж нээгдэнэ.

200 агент ажиллаж байгаа ч зарим дүүргийн иргэддээ хүрч үйлчилж хараахан чадахгүй байх тохиолдол гарч байгаа.

Тиймээс бид маш хурдтайгаар салбаруудаа хотын бүхий л дүүрэгт нээж өөрийн үйлчилгээгээ хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байна даа.

Олон улсын стандартаар 30.000 хүн тутамд 1 брокер оффис үйл ажиллагаагаа явуулснаар үйлчилгээгээ хүргэж чадна гэж үздэг.    

Аливаа төрлийн арилжаа хийгээд түүнээс хүртэх ашгийн хувьд дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарууд харьцангуй өөр.

Тухайлбал Америкт гэхэд муж болгон нь өөр өөрийн гэсэн хуультай.

 

-Үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулахдаа зуучлалын компанид хандахгүй бол ямар эрсдэл учирч болзошгүй вэ? 

-Хувь хүнд хуулийн талын мэдлэг хомс байдаг. Үүнд зуучлагчийн үүрэг оролцоо хэрэгтэй.

Мөн хуулиас гадуурх бэлгэлэлийн гэрээ, улсад төлөх татвараас зайлсхийж хувь хүн хөрөнгөө зарж борлуулахдаа хоёр төрлийн гэрээ хийх тохиолдол байдаг.

Ингэвэл тухайн худалдаж авч байгаа хүн нь бага дүнтэй гэрээгээр хөрөнгийг нь худалдаж авахыг оролдох гэх мэт эрсдэл үүсч болзошгүй.

Тухайн хүн үл хөдлөх хөрөнгөө худалдаж аваад татвар төлснөөр татварын хөнгөлөлтүүдийг эдэлдэг.

Та хувиараа ажилласнаар боломжит худалдан авагчаа олох магадлал маш бага. Манай нэг агентад гэхэд дунджаар 20 гаруй худалдан авагч нарын мэдээлэл байдаг нийт 200 агентийг бодвол 4000 гаруй болно. Манай нэг агенттай гэрээ хийхэд бид таньд боломжит худалдан авагч олохоор бүгд ажиллаж байдаг. Үүнийг бидний ашиглаж буй дэлхийн хамгийн шилдэг программ болох iconnect программ олгодог юм.

Үүнийг бидний ашиглаж буй дэлхийн хамгийн шилдэг программ болох iconnect программ олгодог юм.

Саяхан бид вэб сайтандаа таны зарах гэж буй байран дээр боломжит худалдан авагч нартай ажиллаж буй агентуудыг харуулдаг maxmatch цэс шинээр нэмсэн.

Remax.mn вэб сайтаар орж maxmatch цэсэнд нэвтэрч өөрийн зарах гэж буй үл хөдлөх хөрөнгийн дүүрэг, өрөөний тоо, орон сууцны мэдээлэл зэргээ оруулахад хангалттай.

Программ таньд боломжит худалдан авагч нартай ажиллаж буй агентуудын нэрс, холбогдох утас, зураг зэрэг хэрэгтэй бүхий л мэдээллийг өгөх болно.

Ийм учраас мэргэжлийн агент, риалтор хүнд хандах түүний зөвлөгөөг авах нь маш чухал.

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.