Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Амар амгалан байдлаараа Монгол улс дэлхийн 163 орноос 46-д жагсжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн амар амгалангийн жагсаалтыг (Global Peace Index) жил бүр Institute for Economics & Peace байгууллага гаргадаг уламжлалтай.

Тэгвэл GPI 2017 тайланг өчигдөр олон нийтэд хүргэжээ. Дэлхийн хүн амын 99.7 хувийг хамардаг 163 орны амар амгалангийн жагсаалтыг Нийгмийн халамж, аюулгүй байдал, Дотоодын болон олон улсын зөрчил тэмцэл, Цэрэг зэвсэглэлийн түвшин гэсэн үндсэн гурван бүлэг үзүүлэлтээр гаргасан байна.

Ерөнхийдөө манай дэлхий өмнөх жилээсээ 0.28 хувиар тайван амгалан болсон гэнэ. Үүн дотор 93 орны байдал сайжирч, 68 орны байдал муудсан үзүүлэлттэй байна.

Монгол улс жагсаалтын 46 дугаарт бичигдэж, амар амгалангийн үзүүлэлт “өндөр” гэх ангилалд багтжээ. Өмнөх жилээсээ 3 байраар урагшилсан үзүүлэлт гэнэ.

Зүүн Азийн бүс нутагтаа бид Япон, Тайваний ард, Өмнөд Солонгосын урд жагсжээ.

Мөн хоёр хөршөөсөө (ОХУ 151, Хятад 116) гадна АНУ-аас (114) өндөр үзүүлэлттэй гарсан байна.

 

 

Амар амгалан байдлаараа “Маш өндөр” үнэлгээ авсан орнуудыг жагсаавал:

  1. Исланд
  2. Шинэ Зеланд
  3. Португаль
  4. Австри
  5. Дани
  6. Чех
  7. Словени
  8. Канад
  9. Швейцарь
  10. Ирланд
  11. Япон
  12. Австрали

“Хамгийн муу“ ангилалд багтсан орнууд:

150.   Хойд Солонгос

151.   ОХУ

152.   Пакистан

153.   Ардчилсан Конго

154.   Украин

155.   Төв Африкийн БНУ

156.   Судан

157.   Ливи

158.   Сомали

159.   Иемен

160.   Өмнөд Судан

161.   Ирак

162.   Афганистан

163.   Сири

Судалгааны бүрэн тайлантай танилцах бол энд дарна уу.