Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Энгийн интернэт ба Кээш серверт (cache server) холбогдсон интернэтийн ялгаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 30
IKON.MN

Өнөөдөр интернэтийн хэрэглээ Монгол Улс төдийгүй дэлхий дахинаа хувь хүн, өрх гэр, албан байгууллага бүрийн өдөр тутмын хэрэглээ болоод байна. Энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэглээг дагаад аль болох хурдан, найдвартай интернэттэй байхыг хэрэглэгч шаардах болжээ.

Хэрэв та аж ахуйн нэгж, албан байгууллага, эсвэл гэрийнхээ хэрэгцээнд интернэт ашиглах гэж байгаа бол танд дараах зөвлөмжийг хүргэе. Кээш сервер бол эцсийн хэрэглэгчдэд интернэтийг хурдан хүргэх хамгийн оновчтой арга юм. Өөрөөр хэлбэл, та кээш сервер бүхий интернэт үйлчилгээ үзүүлэгч компанийг (ISP буюу Internet Service Provider) сонгосноор түгээмэл хэрэглэгддэг вэбүүд рүү гэрээт хурдаар хязгаарлагдахгүй, өндөр хурдаар холбогдох боломжтой юм.

Тухайлбал, Та Facebook cache сервертэй ISP-г сонгосон бөгөөд таны ашиглаж буй интернэт хурд 3Mbps байлаа гэхэд таны Facebook болон холбоотой вэбүүд рүү холбогдох хурд маш өндөр байна. Харин бусад хэрэглээ тань 3Mbps хурдаар хязгаарлагдах юм.

Кээш сервер (Cache server) гэж юу вэ?

Кээш серверийг интернэтэд байрлах контентуудыг хадгалах байдлаар ажилладаг, хэрэглэгч вэб хоёрын хоорондын нөөцлөгч сервер гэж ойлгож болно.

Энэ нь интернэт урсгалын ачааллыг бууруулахын тулд олон хандалт бүхий вэб контентуудыг сервер дээр тодорхой хугацаанд байршуулан гадаад гарц руу урсаж буй мэдээллийг Монгол дотроо хадгалж, нөөцлөөд эргээд дахин хандахад маш хурднаар холбогдохыг хэлж байгаа юм.

 

Монголд хамгийн олон кээш серверт холбогдсон интернэт үйлчилгээг Мобинет ХХК өрхийн болон байгууллагын хэрэглэгчдэдээ үзүүлж байна.

Мобинет ХХК нь Facebook cache, Google cache, Akamai cache, Web cache болон CDN cache сервертэй төдийгүй интернэтийн 4 үндсэн гадаад гарцад холбогдсон нь давуу тал юм.

Ингэснээр www.facebook.com, www.google.com, www.youtube.com, www.nba.com зэрэг дээр дурдсан серверүүд дээр байдаг вэбүүдэд өндөр хурдаар хандах боломжтой байдаг.

Мобинетийн интернэтийн давуу талууд:

 

Үйлчилгээний бусад мэдээллийн талаар байгууллагын харилцагч хариуцсан менежер болон 2222 лавлах утаснаас авна уу.

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!       

 

         

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.