• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний бичгээр хаягжуулах ажилд Завхан аймаг тэргүүлж, Улаанбаатар сүүл мушгиж байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

"Байгууллагынхаа хаягийг үндэсний бичгээр хослуулан бичнэ үү, хэрэв бичиж чадахгүй байгаа бол бид үнэгүй бичээд өгье" гэдэг саналыг албан байгууллагуудад тавьж байна.

Одоогийн байдлаар төрийн байгууллагуудын дийлэнх олонхи нь үндэсний бичгээр хаягаа шинэчлэн хадсан, байгууллагуудын доторх хаягууд ч мөн адил кирил болон үндэсний бичгээр зэрэгцүүлэн бичсэн тэмдэглэгээтэй боллоо. 

Энэ нь хаягжилтийн тухай хууль болон монгол хэлний хууль амжилттай хэрэгжиж эхэлж буйн жишээ" гэж Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл ярьж байлаа. 

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс албан байгууллагуудад долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд байгууллагынхаа хаяг болон доторх өрөөний хаяг, тэмдэглэгээг монгол бичгээр зэрэгцүүлэн бичсэн байх санал хүргүүлж байгаа юм байна.
"Гол нь улсын хэмжээнд маш олон хаяг, тэмдэглэгээ байдаг учраас маргааш гэхэд л бүгд “монгол бичгээр” хаягтай болно гэж байхгүй. Тухайн байгууллага хаягаа монгол бичгээр бичих мэдлэг дутмаг, төсөв мөнгөний хүрэлцээгүй зэрэг янз янзын шалтгаанаас болоод хугацаа орох ажил. 

Зөвлөл хаягийг хадаж байршуулдаг эрх бүхий байгууллага нь биш, дүгнэлт гаргадаг байгууллага учраас хаягийг хурдан хугацаанд солиход бэрхшээлтэй байна. Ямартай ч судалгааг нь хийгээд дүгнэлт гарган хаяг хариуцдаг байгууллагад нь хүргүүлж байгаа" гэж Н.Нарангэрэл тайлбарлаж байсан юм.

Бүх нийтээр кирил болон үндэсний бичгээрх хаягжилт, тэмдэглэгээтэй болох ажил улсын хэмжээнд ямар түвшинд явж байгааг авч үзье.

График 1. Улсын хэмжээн дэх хаягжилтийн байдал

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албанаас гаргасан судалгаанаас үзэхэд Завхан аймагт 80 хувьтай тэргүүлж байгаа бол Улаанбаатар хотод дөнгөж 20 хувьтай байна.

Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 333 сум, дүүрэг, яамд тус бүрт Хэлний бодлогын үндэсний салбар зөвлөлүүд ажилладаг бөгөөд одоогийн байдлаар хаягжилт улсын хэмжээнд 40 гаруй хувьтай явж байгааг График 1-ээс харж болно. 

"Баянхонгор аймгийн Галуут сумынхан бүх хашааныхаа хаягийг үндэсний бичгээр бичсэн"
 

Баянхонгор аймгийн Галуут сумынхан бүх хашааныхаа хаягыг үндэсний бичгээр бичжээ.

Монгол бичгийн хэрэглээ өнөөдрийн хувьд бага байгаа ч магадгүй хүүхэд залууст энэ мэт ойр байх нь ирээдүйд хос бичигтэй улс орон болоход хөдлөшгүй томоохон суурь болох болов уу.

Орон нутаг дахь жишиг хаягууд

Хуулийн заалт

Монгол хэлний тухай хууль, 4 дүгээр бүлгийн 17.1.2.харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар нь бичиж хэвших ажлыг зохион байгуулна.

Харин Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замын өмнө, хойд талд байрлах албан байгууллага, аж ахуйн нэгжийн хаягжилтад 2009, 2011, 2012, 2016 оны арваннэгдүгээр сард тус тус судалгаа хийж байжээ.

Нийт 300 гаруй хаяг, тэмдэглэгээ, самбарыг бүртгэн авсан бөгөөд энэ нь улсын хэмжээтэй харьцуулахад цөөн ч үүгээр нийслэлийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаягжилтийн байдлыг тодорхойлж болох юм.

График 2. 2009, 2011, 2012, 2016 онд хийсэн хаягийн судалгаа

График 2-оос үзэхэд 2009, 2011 онд хаягаа дан монгол эсвэл гадаад хэлээр бичих нь их байсан бол 2012, 2016 оноос дан монгол хэл ялангуяа хос хэлээр бичих нь эрс хэмэгджээ.

Энэ нь аж ахуйн нэгж, албан байгууллага Хаягжуулалтын тухай хууль, Монгол хэлний тухай хууль, журмыг дагаж мөрдөж байгаагийн илрэл болж байна гэж судалгаа хийж, дүгнэлт гаргасан албаныхан тайлбарласан байна.

График 3. Хаягийн судалгааны нарийвчилсан үзүүлэлт

Дээрх бүртгэн авсан 300 хаягт нарийвчлан судалгаа хийж үзэхэд Үсгийн дүрмийн алдаатай 14 хаяг байсан бол монгол бичгээр бичсэн ердөө 12 бүртгэгджээ. Үүнийг График 3-аас харна уу.

Хаяг, тэмдэглэгээний алдаа мадагтай байгууллагуудад албан бичиг хүргүүлж, засаж залруулсан байна.

Судалгаа хийсэн: Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн Ажлын алба

Нийслэл дэх жишиг хаягтай албан байгууллагууд

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
43
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.43.192] 2017/11/24
ЛАЛЫН УЙГАР БИЧИГ. ЛАЛЫНХАНТАЙ АДИЛХАН БОЛЦГОО. АЛЛАХ АКБАР
0 | 0 Хариулах
МНГ [202.131.236.139] 2017/11/23
Гадаадаар хаяг бичих бол жил болгон улсдаа татвар өгдөг байвал Гадаадад амьдар ч байгаа юм шиг санагдахаа болих байхдаа.
0 | 0 Хариулах
Saihan haragdaj bna [202.9.42.107] 2017/11/22
Owoo do Hotiin dargiin ajliig hiigeed bga yum uu. Batbold hudluuch ee
0 | 0 Хариулах
Bolj bna sh de [202.9.42.107] 2017/5/29
ene muuhai bagshirsan baliar haygiig jigdleh tsag irjee; owoo owoo
0 | 0 Хариулах
Zochin [223.220.156.160] 2017/5/28
Ovormongol shig bolgokh geed huseed bna daa?Krilee sain hogjuulekh heregtei.Huuchin mongoloor net-s tanin medekhuin uamar zuil ireedui maani haij olokh um.Jalgandaa bur ualzarakh uu???
1 | 3 Хариулах
Зочин [202.9.40.219] 2017/11/23
orosruuga zail
1 | 1 Хариулах
Зочин [150.129.141.149] 2017/5/28
Bukh hayagiig mongol bichgeer bichchvel hen ch yugaa ch oloh bhdoo. Hooson mungu urehee bolimoor umdaaa
0 | 3 Хариулах
toemor [223.104.30.146, 163.177.94.114] 2017/5/28
bosoo hudum bichig ig shinechilesen noehucel d hereglevel q yashob, odoo giin baidalaar bol buetuh gui, mongolin zarim huemus toesobin moengo honjihi baigaa ueile tedui!
0 | 4 Хариулах
ᠲᠡᠮᠦᠷᠪᠠᠲᠤ [223.104.30.146, 14.17.37.43] 2017/5/28
ene ni hi huesel tedui de , bi 30jil bosoo hudum biqig heregllee, nada yer talagdazhi baigaa gui, 7egshigeer yaridag baitalaa 5 uesug temdeglezhi yaazhi bolhov
2 | 3 Хариулах
Зочин [66.181.177.212] 2017/5/28
ok
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.121] 2017/5/27
Энэ бол хийх юмаа олж ядсан хүний солиорол
2 | 0 Хариулах
Зочин [202.9.41.76] 2017/5/27
Ha ha oor heleh ug alga da
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.105] 2017/5/27
Үүнээс өөр хийх зөндөө ажил байхад ийм юм хийж цаг үрээд хэрэг байна уу? Кириллээр асуудалгүй бичээл уншаал болоол байхад заавал ийм юм хийж байдаг.
3 | 4 Хариулах
toemor [223.104.30.146, 14.17.37.43] 2017/5/28
bosoo hudum bichig ig shinechilesen noehucel d hereglevel q yashob, odoo giin baidalaar bol buetuh gui, mongolin zarim huemus toesobin moengo honjihi baigaa
0 | 0 Хариулах
suka [139.5.219.105] 2017/5/27
eooo [хориотой үг] hudlaa neeh undserheg uzel gargahaa l bolchii l doo hudlaa shoudhaas tsaashgu ymaa bid nar!
0 | 1 Хариулах
hi [5.29.16.137] 2017/5/27
estoi saixan um.Jinxene Mongol bolj exlex exlel ni bolj baina daa. Amjilt xvsei.
2 | 3 Хариулах
зочин [202.9.43.27] 2017/5/26
Энэ үндсэрхэг үзэл мөн ч бай биш бай хамаагүй. Бид нар бичиг үсгээ авч гарч байж л хожим эсэн мэнд үлдэх юм. Энэ өнөөдрийн асуудал биш ирээдүйн асуудал. Бид одоо хийхгүй бол дараа хожим гэсэн зүйл байхгүй ээ.
1 | 1 Хариулах
зочин [202.9.43.27] 2017/5/26
Монгол бичгээр хаягжуулсан газруудыг харахаар үнэхээр сайхан харагдаж байна лээ. Та монгол бичгээр уншиж бичиж чадахгүй байсан ч таны сэтгэл баясна. Сурахад амархан дунд сургуульд заадаг ш дээ. Харин ч бичиг үсэг сурах гээд үр хүүхэд хань ижилтэйгээ харилцаад ярилцаад байх сайхан цаг болно шүү. Бүү уурла зарим хүмүүс .
4 | 0 Хариулах
Зочин [202.72.246.106] 2017/5/26
Нэг мөсөн латин үсэгтэй болчуул бүүр амар байлгүй дээ даанч үндэсэрхэг үзэлтнүүд сул тал ихтэй хуучин Монгол бичиг ашиглана гээд зөрүүдлээд болохгүй юм.Дээр үед олон үндэстэнтэй байхад Монгол бичигийн галигаар хоорондоо ойлголцоход амар байсан одоо бараг бүгд халхаар ярьж бичиг байж тэр хоцрогдсон галигаа сэргээж яах гээд мангуураад байгаа юм бэ
0 | 1 Хариулах
эсэргүүцэж байна [66.181.177.154] 2017/5/25
Тоглоом ч үгүй та нар уншаад ойлгох ч үгүй... Өвөрмонголоос ялгаагүй хятадыэ муж болох нь дутаж
2 | 1 Хариулах
Зочин [27.123.214.123] 2017/5/25
Өвөр Монгол-Хятадтай нэгдэх бэлтгэлээ хийж байна
2 | 4 Хариулах
Зочин [50.253.29.25] 2017/5/25
Энэ их зов зуйл болж байна. Аливаа хун нудэндээ дасгаж сурдаг арга байдаг тул бух хаягнуудыг ингэж Монгол бичгээрээ бичих нь хэн хунгуй нудээрээ тогтоох боломжийг нээж байна. Харин бичлэгийн хэлбэр нь нэг загварын буюу дармал болон бичмэлээр бичиж тогтох нь зуйтэй. Учир нь Монгол бичиг дармалааараа их ойлгомжгуй харагддаг. Иймд мэргэжлийнхэн уунд анхаарч зовлогоогоо огох бизээ. Амжилт
5 | 0 Хариулах
novshnuud min [211.109.6.251] 2017/5/24
ta nar undesnii bichig unshaj chadahgui bolohoor eserguitseed baigaa ym uu manguu novshnuudaa? mongol undesten oorsdiin gesen ong baih heregtei shuu dee. oird mongolchuud ench bish ter ch bich zugeer l neg holimog hujaa boljee!!!!!
3 | 0 Хариулах
зочин [112.72.11.109] 2017/5/24
за хятадын өвөрмонголд байгаа юм шиг болохнээ. Крилл бичиг Монголчуудын хэдэн үеийн билгийн нүдийг нээсэн гавьяатай.
3 | 8 Хариулах
Зочин [202.70.46.218] 2017/5/25
Монгол бичиг мань эзэн Чингис хааны их монгол улсын төрийн бичиг шүү дээ тэнэг минь , юун хятадын өвөр монгол шиг гэж, дэлхий даяар монгол бичигтэй болвол харийн ч сайн юм бишүү, өвөр монголчууд монгол үндэс угсаагаа гэсэн сэтгэлээр монгол бичгээ авч явж байгаа нь одоо бүр буруу юм болоо юу, үнэн тэнэг хүн байх юм аа
7 | 0 Хариулах
Зочин [139.5.219.105] 2017/5/27
Chingis Chingis gehee odoo bolimoor ymaa negent bolson ym bolson odoo ireeduigee bodoh tsag bolson!
1 | 0 Хариулах
зочин [202.131.250.130] 2017/5/24
хажууд нь криллээр жижигхэн бичихгүй юм болуу
2 | 0 Хариулах
[202.9.40.71] 2017/5/24
ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠰᠠᠢᠢᠨ ᠰᠢᠦ ᠳᠡ
4 | 0 Хариулах
Зочин [65.49.68.192] 2017/5/24
Үнэхээр гоё байна. Амжилт хүсье. Монгол даяар ийм болоосой. ᠥᠨᠬᠡᠷ ᠭᠣᠶᠣ ᠪᠠᠢᠢᠨ᠎ᠠ᠃ ᠠᠮᠵᠢᠯᠳᠠ ᠬᠥᠰᠡᠶ᠎ᠡ᠃ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠳᠠᠶᠠᠭᠠᠷ ᠡᠢᠢᠮᠤ ᠪᠣᠯᠣᠭᠠᠰᠠᠢ
6 | 0 Хариулах
Зочин [50.253.29.25] 2017/5/25
Ямар гое юм бэ, компьютерт орсон байна ш дээ, за сурнаа уунийг чинь
0 | 0 Хариулах
Зочин [37.130.224.21] 2017/5/24
orkuud ter bichgeeree bichne biz bidend hamaaguieeeeeee
1 | 8 Хариулах
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠊ᠤᠨ ᠢᠷᠭᠡᠨ [65.49.68.192] 2017/5/24
ᠴᠢ ᠲᠡᠨᠡᠭ ᠊ᠢᠢᠠᠨ ᠪᠣᠣ ᠭᠠᠢᠢᠬᠠᠭᠣᠯ
12 | 0 Хариулах
Мандтугай... [202.180.216.7] 2017/5/24
Үгүй ээ яах вэ, чимээгүй байхгүй гялайж гялтайх юм хийгээд байна шүү... хууль гаргасан гишүүдэд баяр хүргэе.
8 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2017/5/24
Манай бичиг сайхан харагдаж байна, Монгол хэлний тухай хууль хэрэгжиж байгаа нь сайн хэрэг. Бид өөрийн гэсэн бичиг үсэгтэй ард түмэн гэдгийг мартах учиргүй.
3 | 0 Хариулах
zochin [112.72.11.119] 2017/5/24
Mongol hun oros angli hunii deerbaina gesen bilig temdeg um shuudee medehgui bh ni hamaagui ingej hiisen gazar uudlunu shuu
1 | 1 Хариулах
Зочин [202.70.46.20] 2017/5/24
Deer bj yag yah gej bgaan?
1 | 1 Хариулах
иргэн [66.181.164.214] 2017/5/24
ийм балай зүйл хийхээ болиоч хайран мөнгө наадхийг чин унших хүн монголд байхгүй Хэрэг чбайхгүй
3 | 16 Хариулах
Зочин [202.5.196.82] 2017/5/24
хужаагийн болон орос цэргийн үлдэгдэл шэ эс нүүд л нэг иймэрхүү сэтгэхүй байгаа юм
5 | 2 Хариулах
Zochin [139.5.219.105] 2017/5/27
Zov yrij bn
0 | 0 Хариулах
Зочин [124.158.78.86] 2017/5/24
Уг нь их зөв ажил гэж бодож байна. Даан ч уншиж мэдэхгүй яанадаа.
1 | 1 Хариулах
w [183.81.171.150] 2017/5/24
bolor toli ashigla.
1 | 0 Хариулах
Иргэн [202.70.46.217] 2017/5/24
Уншиж сур. Хужаа биш л бол жинхэнэ монгол үсгээ сурч чадна.
1 | 0 Хариулах
Уншигч [213.114.116.130] 2017/5/24
Чоймаа багшийн хичээл youtube д байгаа
0 | 0 Хариулах
Үндэсний бичиг [202.55.183.178] 2017/5/24
Үндэсний бичиг сайхан харагдаж байна. Хаяагжуулалтыг үндэсний бичигээр бичдэг болох хэрэгтэй Төрийн байгуулагууд үлгэр дуурайлал болж түүчээлмээр байна
2 | 0 Хариулах
Зочин [202.179.8.6] 2017/5/24
Үндэсний бичгээ үл тоодог улс манайхаас өөр байхгүй дээ. Зөв.
3 | 0 Хариулах
Зочин [124.158.78.5] 2017/5/24
Ура.Гоё. Монгол бичигээр бичээд доор нь англиар бичээд цуг тавьчих. Бүр гоё. Оросжин үсэг бол монголчуудын тархинд шаасан орос хадаас. Хадаасыг сугалж хаяцгаая.
3 | 1 Хариулах
Зочин [202.131.226.86] 2017/5/24
Баян-Өлгийгөөс эхэл. Баян-Өлгийд нэгдсэн зохион байгуулалттайгаар арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй.
14 | 1 Хариулах
zochin [103.229.177.46] 2017/5/24
shaal tenegiin,
2 | 13 Хариулах
Зочин [202.131.226.86] 2017/5/24
Өнгөц харахад тэнэг, гэхдээ энэ их нарийн учир бас байна.
6 | 1 Хариулах
Зочин [207.244.77.1] 2017/5/24
Монгол бичгийг Өвөрмонголд л ашиглаж байна. Манж болон Зүүнгарын Ойрдууд монгол бичгийг арай өөрчлөн үндэсний бичгээ болгосон ч мөхсөн. 20 зуунд Буриад Халхууд Оросыг дагсанаар энэ бичгийн төгсгөл ирсэн дээ..
1 | 6 Хариулах
Зочин [182.160.33.248] 2017/5/24
Солонгос Хятад Японд англи криллээр бичсэн байхыг харсан уу. Оросын колони улс шиг. Бичиг үсэггүй үндэстэн шиг аашлах юм!
12 | 2 Хариулах
Зочин [202.21.112.37] 2017/5/24
Кириллээр давхар бичээд явбал ядаж Монгол бичгээр яаж бичдэгийг нь хараад авахсан. Зөвхөн Монгол бичгээр хаягтай байхаар жуулчдыг их төөрөгдүүлэх байхдаа
3 | 3 Хариулах
Зочин [203.15.208.23] 2017/5/24
Hezeech zaalgagui unshij chadahgui humuus helmegdeh yum baina. Yu gej baigaag oilgohgui.
6 | 12 Хариулах
Зочин [202.5.196.82] 2017/5/24
Би 87 онд дунд сургууль төгссөн. Гэхдээ одоо ямар ч байсан үсэглээд ойлгочихно. Тиймээс монголчуудаа энэ сайхан эрдэм өвөө уламжлан сэргээж өргөн дэлгэр хэрэглээсэй гэж бодож байна. Кирилл бичиг бол Монголыг маань доромжлох эх үндэс нь байсан юм шүү. Монгол бичиг бүхий мобайл апп- г их болгох хэрэгтэй. Бичиг үсэгтэй хүн бусдаас илүү сайхан, боловсролтой гэдэг сурталчилгааг өргөн түгээх хэрэгтэй. Бүгдэд нь амжилт хүсье.
5 | 2 Хариулах
. [202.9.43.86] 2017/5/24
Монгол толь гээд playstore оос хай тухайн үгийн тайлбар бас хажууд нь монгол бичгээр яаж бичих нь гараад ирнэ. Appstore-д байдаг эсэхийг мэдэхгүй. Бас монгол үсэгтэй гарнууд ч байгаа. Хэрэглэхийн тулд тухайн хүний утасны version 5.0.1с дээш байж болох юм шиг байна лээ. Мэддэг хүмүүс нь хэлээд өгөөрэй. Компьютэр дээр ч программыг нь суулгаад бичиж болно. Энэ талаар Монгол хүн та өөрөө судална уу :')
1 | 0 Хариулах
ᠶᠡᠬᠡ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠢᠷᠭᠡᠨ [202.70.46.218] 2017/5/24
ᠪᠢ ᠶᠡᠬᠡ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠴᠠᠬᠠᠷ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ ᠰᠥᠨᠢᠳ ᠠᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠢᠷᠡᠭᠡᠨ᠃ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠡᠪᠦᠭᠡ ᠲᠡᠭᠡᠳᠦᠰ ᠪᠢᠳᠡᠨ ᠣ᠋ ᠥᠨᠦᠳᠦᠷ ᠦᠨ ᠪᠠᠢᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠬᠠᠷᠠᠪᠠᠯ ᠵᠢᠷᠥᠬᠡ ᠡᠮᠳᠡᠷᠢᠬᠦ ᠪᠠᠢᠬ᠎ᠠ᠂ ᠲᠡᠭᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠶᠢᠨ ᠲᠤᠯᠠᠳᠠ ᠪᠦᠭᠦᠳᠡᠭᠡᠷ ᠬᠡᠷᠡᠭᠦᠯ ᠬᠢᠵᠦ ᠰᠠᠭᠤᠬᠣ ᠪᠢᠰᠢ᠂ᠮᠡᠳᠡᠶ᠎ᠡ᠂ᠰᠤᠷᠤᠶ᠎ᠠ᠂ᠬᠢᠵᠦ ᠪᠦᠲᠦᠭᠡᠶ᠎ᠡ︕
5 | 0 Хариулах