Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, “Монголын үндэсний брэндийн зөвлөл” байгууллаа. Тус зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, дэд даргаар нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, гишүүдээр нь Засгийн газрын зарим гишүүн ажиллана.
Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр болж, тус зөвлөлийн үйл ажиллагааны журам, 2017 оны ажлын төлөвлөгөөг баталлаа.
Тус зөвлөлийн дэргэд ажлын алба ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!