2016 оны 2 сарын 1
Өнгөрсөн нэг сарын хугацаанд багагүй ажил амжуулсан байна. Тухайлбал, НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох, Ипотекийн зээл болон Малчны зээлийн хүүг бууруулах, Тэтгэврийн сан, Гааль, татварын байгууллагыг шилэн данстай болгох, мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулах, шатахууныг ОХУ-аас зээлээр авах гэх мэт олон ажил төлөвлөөд байсан бөгөөд эдгээр ажил үр дүнгээ өгснийг мэдэгдлээ. Шатахууны хувьд ОХУ-аас гадна хэд хэдэн газраас шатахуун авах боломжтой гэсэн. Мөн Роснефтьтэй хийсэн гэрээгээр шатахууны төлбөрийг хийхгүйгээр зээлээр авах боломжтой болсон.