Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байсан үнэт чулуун хөөрөг, уран хийцтэй даалингийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Тус үзэсгэлэнд 86 хөөрөг 16 даалинг дэлгээд байна.
Хэмжээ жингийн хувьд хамгийн том нь 575 гр, 14.7 см өндөр, 10.8 см өргөнтэй манан хөөрөг бол хамгийн жижиг нь хүүхдийн 15 гр жин, 3.5 см өндөр, 2.4 см өргөнтэй хөөрөг байна.
Даалингийн тухайд Өвөрхангай Хайрхандулаан сумын Гарьдын хадаар нутагтай ард Шаравцоодолын гэргий н.Бүжмаагийн 1880-аад онд урласан зүү ороож, буга, согоо дүрслэн бүтээсэн торгон даалин зэрэг бүтээгч болон хэрэглэж байсан эзэнтэй даалингууд тавигдлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!