2019/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.09₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-23°
08:00
S29
-15°
09:00
S30
-14°
10:00
S20
-10°
11:00
S20
-7°
12:00
S26
-5°
13:00
S26
-4°
14:00
S26
-2°
15:00
S30
-2°
16:00
S30
-3°
17:00
S30
-5°
18:00
S29
-6°
19:00
S29
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

V6, V8, дөрвөн цилиндртэй хөдөлгүүрүүд ямар ялгаатай вэ?

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 4 сарын 17
Cardoctor

Шинээр машин худалдаж авахад анхаарах гол зүйлсийн нэг бол машины мотор. Цаасан дээр яг ижилхэн хүч гаргадаг гэх хоёр хөдөлгүүр байлаа ч, ялгаатай төрлийн хөдөлгүүрүүд танд өөр мэдрэмжийг өгөх болно.

V6, V8, дөрвөн цилиндртэй, цаашлаад турботой гэх мэт олон төрлийн хөдөлгүүрүүд ер нь ямар ялгаатай вэ? Аль нь танд илүү тохиромжтой байх бол? Иймд бид хамгийн түгээмэл байдаг хөдөлгүүрийн төрлийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Эдгээр хөдөлгүүрийн ялгааг мэдэж байх нь тохирох машинаа сонгон авахад тань тусална гэж найдаж байна.

V8 хөдөлгүүр

Интернетээр V8-н талаар хайж үзвэл илүү их морины хүч, илүү их эргүүлэх хүч (torque)-г гаргадаг гэх мэдээлэл дүүрэн байх болно. V8 хөдөлгүүр нь бусад төрлийн хөдөлгүүрээс илүү хүчийг мэдрүүлж чадна. Үүнээс гадна ийм төрлийн гайхалтай нүргэсэн дуутай байдаг.

 

Найман цилиндр бүхий хөдөлгүүрийг дийлэнхдээ өндөр хүчин чадалтай машин, томоохон Седан болон том жийпүүдэд ашигладаг. Мэдээж хэрэг том хүчтэй хөдөлгүүрийн сул тал нь хэмжээгээ дагаад идэлт нэмэгддэг буюу шатахуун зарцуулалт ихтэй.

V6 хөдөлгүүр

Мөн л Седан болон SUV сегментэд голлох байр суурь эзэлдэг хөдөлгүүр. V8-тай адилхан мэт боловч мэдээж арай бага хүч болон бага эргүүлэх хүч гаргана.

Сүүлийн жилүүдэд дийлэнх автомашин үйлдвэрлэгчид шатахуун зарцуулалт багатай боловч найман цилиндртэй адилхан хүч гаргах боломжтой гэдгээр нь V8 хөдөлгүүрүүдээ  турботой V6 хөдөлгүүрээр солих болсон.

BMW тэргүүтэй Европын машин үйлдвэрлэгч нар ч турботой 6-н цилиндртэй хөдөлгүүрийг илүүд үзсээр байгаа юм.

 

4-н цилиндртэй хөдөлгүүр

Шатахуун зарцуулалтад хамгийн хэмнэлттэй гэдэг утгаараа автомашин үйлдвэрлэлийн зах зээлд ноёлж байгаа хөдөлгүүр бол яах аргагүй 4-н цилиндртэй хөдөлгүүр. Өнөө үед турбоны тусламжтайгаар хөдөлгүүрт орох агаарыг ихэсгэн илүү их хүчийг дөрвөн цилиндртэй хөдөлгүүр гаргах боломжтой болж байгаа.

Турботой ийм хөдөлгүүр нь V6 мотортой адил эргүүлэх хүчийг гаргаж чадах бөгөөд түүнээс ч илүүг БАГА ХУРДАНД үзүүлэх ч боломжтой юм.

Иймээс хэрэв шинэ машин худалдан авах гэж байгаа бол дээрхүүдийг санаж байхад гэмгүй.

 

 

x