ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН
ЗӨВЛӨГӨӨ: Эхийн сүүгээр хооллох дадлууд ба давуу талууд
iKon.MN
Эхийн сүү хүүхдэд юугаар ч орлуулшгүй хоол билээ. Хүүхдээ хөхөөр хооллох нь нярайн эндэгдлийг 36 хувиар, бага насны хүүхдүүдийн дунд тохиолдох цагаан эсийн хавдраар өвчлөх магадлалыг 19 хувиар бууруулдаг.
Мөн эхийн сүү нь зөвхөн хүүхдэд амин чухал олон хэрэгцээтэй байдгаас гадна эхчүүд хүүхдээ хөхүүлснээр хөхний хорт хавдраар өвдөх магадлалыг 28 хувиар бууруулдаг аж.
Иймд хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллохыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж: НЭМҮТ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
