Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung Galaxy S8-тай ТАНИЛЦ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 30
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр Самсунг компани удтал хүлээлгэсэн Galaxy S8 ба Galaxy S8+ ухаалаг гар утаснуудаа танилцууллаа. Шинэ гар утаснуудаа тэд дөрөвдүгээр сарын 21-нд худалдаанд гаргахаар болжээ.

Galaxy S8/S8+-ийн техникийн үзүүлэлтүүдийг дурдвал:

  • 5.8/6.2 инчийн нумарсан Super AMOLED дэлгэцтэй
  • 18.5:9 харьцаатай дэлгэц нь 2960х1440 цэгтэй
  • HDR горимтой
  • Bixby дуу хоолойгоор удирдагдах туслагчтай
  • Snapdragon 835 процессортой
  • 4GB RAM, 64GB хадгалах байгууламжтай
  • 12MP f1.7 OIS арын камертай
  • 8MP f1.7 AF нүүрний камертай
  • Нүдний солонгон бүрхэвч таних уншигчтай
  • Android 7.0 системтэй
  • Dual Bluetooth audio
  • USB-C портоор түргэн цэнэглэгддэг
  • 3,000/3,500 mAh баттерей
  • IP68 түвшний ус, чийг, тоосны хамгаалалттай
  • DeX дэсктоп холбогчтой
  • Чихэвчний порттой

Эдгээрээс нүүрний камер автофокустай байгаа нь өнөөдрийн гар утасны ертөнцөд тун ховор тохиолдол юм.

 

Дэлгэцний хүрээ нь улам нарийн болсноос гадна утас бүхэлдээ нимгэн болсон байна.

 

Дэлгэцийг ирмэгт тултал нь тэлэхийн тулд физик Home товчгүй болгож, оронд нь Touch хэлбэрийн даралт мэдрэгчийг дэлгэцэн дотроо суулгаж өгчээ. Ирмэгний нугаралт нь тун сайн хийгдсэн тул гарт атгахад эвтэйхэн болсон тухай барьж үзсэн мэргэжилтнүүд магтжээ.

 

Дуу чангалах товчны дор нэгэн шинэ товч нэмэгдсэн нь Bixby туслагчийг идэвхжүүлэх үүрэгтэй.

 

DeX нэртэй дэсктоп холбогч нь USB, HDMI портуудтай бөгөөд гар утсыг ширээний компьютер болгон хувиргана. Гар, хулгана, дэлгэц залгаад Android-ийн дэсктоп хувилбар дээр ажиллаж болно гэсэн үг юм.

 

S8 ба S8+ нь хар, саарал, мөнгөлөг өнгөний сонголттой худалдаанд гарна. Зарим зах зээлд алтлаг, хөх өнгөний сонголт нэмэгдэх гэнэ.

Үнийн хувьд Самсунг тодорхой мэдээлэл гаргаагүй ч $720 орчмоос эхэлнэ гэсэн яриа гарсан байна.

 

Мэргэжилтнүүдийн эхний дүгнэлтээр шил, метал хослуулсан эх биетэй, бараг хүрээгүй гэж болох дэлгэцтэй Galaxy S8/S8+ нь өнөөдрийн хамгийн гоёмсог хийцтэй, үзэмж төгөлдөр Андроид гар утсанд тооцогдож байна.

 

Эх сурвалж: The Verge