Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

СБД: Цас цэвэрлэж буй цэргүүдийн хоол, унааны зардлыг дүүргээс шийдэж байна

Сүхбаатар дүүрэг
2016 оны 11 сарын 24
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Засаг дарга Х.Болормаагийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ЗДТГ-ын Цэргийн штабаас энэ сарын 23-25-ны өдрүүдэд цас цэвэрлэгээний ажилд хүч нэмэн оролцож байгаа.

Тодруулбал, дүүрэгтэй хамтран ажилладаг цэргийн ангийн алба хаагчид, гэрээт, болон дүйцүүлэх алба хааж байгаа цэргүүдийг цас цэвэрлэгээний ажилд татан оролцуулж байна. Эдгээр алба хаагчид нь орон сууцны хороолол дундах автозамын цас цэвэрлэгээг хийж байна. Тэдний цэвэрлэгээнд хэрэглэх хөдөлмөр хамгаалал, багаж хэрэгсэл болон хоол, унааны зардлыг дүүргийн зүгээс шийджээ. 

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ДҮҮРЭГТ 29.8 ТОНН ТУСГАЙ БОДИС, 50 ТОНН ДАВС БЭЛЭН БАЙНА

 

Дүүргийн хэмжээнд авто замын халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Энэ дагуу Бээжин, Эрхүү, Денвэр, Алтай, Бэлхийн гудамж, Тоосгоны үйлдвэрийн нийт 28 км замд 47.5 тонн давс цацжээ. 

Мөн гэр хорооллын өгсүүр, хальтиргаа үүсдэг замууд, орон сууцны хорооллын сүүдэр болон өгсүүр газруудад цацах давсыг хороод, болон СӨХ-дод хүргүүлсэн бөгөөд халтиргаа үүссэн тухай бүр цацаж байна. Өнөөдрийн байдлаар дүүрэгт 29.8 тонн тусгай бодис, 50 тонн давс бэлэн байна.