Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Дипломат паспорт эзэмшигчид өнөөдрөөс Япон руу визгүй зорчиж эхэллээ. Гэхдээ АНХААРАХ зүйл бий"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Япон улс руу зорчиж байгаа дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөхөөр шийдвэр гаргасан. Энэ шийдвэр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ.

Энэ тухай ГХЯ-ны Консулын Газрын захирал Я.АриунболдӨнөөдрөөс эхлэн Монгол Улсаас Япон улсад зорчиж буй дипломат паспорт эзэмшигчийг визээс чөлөөлөх тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болж байна.

Ингэснээр хоёр улсын хооронд дипломат паспорт эзэмшигч визгүй зорчино гэсэн үг. Гэхдээ үүнд анхаарах нөхцөлүүд бий.

Энэ нь зөвхөн албан ажлаар явж байгаа үед л визээс чөлөөлнө. Япон улсаас энэ талаар албан мэдээлэл ирүүлсэн байгаа.

Үүнд тус хэлэлцээрийн дагуу зорчих дипломат паспорт эзэмшигч нь албан хэргээр зорчиж байгаагаа нотлох албан бичигтэй байх шаардлагатай, ингэснээр тухайн дипломат паспорт эзэшигчдэд хэлэлцээр үйлчилнэ гэж заасан байгаа.

Бид албаны харилцааг хөнгөвчлөх үүднээс 25 улстай энэ төрлийн хэлэлцээрийг байгуулаад байгаа. Зарчимын хувьд албан хэргээр явж байгаа нөхцөлд энэ төрлийн хэлэлцээр байгуулсан бүх улстай хоёр талдаа хөнгөлөлт эдлүүлнэ гэж тохирдог.

Мөн хувийн журмаар албан паспорт эзэмшин, зорчиж байгаа иргэдийг зарим улсын хилийн боомтоос буцаах тохиолдол гарч байна.

Тиймээс манай улсын албан паспорт эзэмшиж байгаа иргэд хувийн ажлаар явахдаа дипломат паспорт хэрэглэж болохгүй юм байна гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэлээ.