Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн улс орнууд Олимпийн АЛТАН медалийг хэрхэн үнэлж байна вэ?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн улс орнууд Олимпийн алтан медальд янз бүрийн хэмжээний мөнгөн шагнал амлаж байна. Зарим нь бүр огт шагнадаггүй гэнэ.

Тэдгээрээс сонирхуулбал:

  • Сингапур улс өмнө нь ганц ч алт авч байгаагүй ба энэ жилийн алтан медальтнуудад 1 сая Сингапур доллар буюу 745,000 ам.доллар амлаж байгаа нь хамгийн дээд үзүүлэлт болж байна.
  • Индонези улс нийтдээ зургаан алтан медаль Олимпоос хүртэж байсан ба энэ жилийн шагнал нь $380,000 ам.доллар. Үүнээс гадна насан туршид нь сар бүр $1,500-г олгох гэнэ.
  • Филиппин улс ганц ч алтан медаль авч байгаагүй ба амлаж буй шагнал нь $212,000. Үүнээс гадна нэрт боксчин Мэнни Пакьяо $100,000 хувиасаа амлаад байгаа гэнэ.
  • Олимпийн 13 алтан медальтай Эстони улс энэ жил алтан медальд $111,000 амлажээ.

Харин өндөр хөгжилтэй орнууд харьцангуй бага мөнгөн шагналтай боловч нийт алтан медальтнуудад өгдөг нийлбэр дүн нь маш өндөр болдог аж.

  • АНУ алтан медальтанд $25,000 өгдөг. 2012 онд нийт алтан медальтнууддаа $3,675,000 төлсөн нь түүхэн дээд хэмжээ гэнэ.
  • Герман улс алтан медальтанд $24,000 төлдөг бол Франц $60,000 төлдөг.
  • Орос улс энэ жил алтан медальд $60,000 амлаж байгаа ба 2012 онд эдийн засаг гайгүй байхдаа үүнээс хоёр дахин ихийг амлаж, нийт алтан медальтнууддаа $6,700,000 төлж байжээ.
  • Өмнөд Солонгос алтан медальд $54,000 амлаж байгаа ба үүнээс гадна заавал хаах ёстой хоёр жилийн цэргийн албанаас чөлөөлдөг байна.

Харин Их Британи, Норвеги, Швед зэрэг улсууд Олимпоос ямар ч медаль хүртсэн мөнгөн шагнал огт өгдөггүй гэнэ.

Энэ бүхнээс харахад их мөнгө амлах тусам алтан медалийн тоо нэмэгддэггүй бололтой.

 

Эх сурвалж: Quartz