Дэлхийн үзэгчид юу үзэж байна вэ?
Дэлхийн долоон тэрбум хүн өдөрт дунджаар 2-5 цагийг телевиз үзэхэд зарцуулдаг байна.
Тэгвэл энэ хугацаандаа хүмүүс ямар кино, нэвтрүүлэг, шоу үзэж суудаг бол? Дэлхийн шоу бизнес, энтертайнмэнтийн тренд хаашаа чиглэж байна вэ? Эдгээр асуултуудын хариуг хамгийн их телевиз үздэг улс орнуудын үзэгчдийн жишгээр олж мэдэцгээе.
Англичууд юу үздэг вэ?
Эрхэмсэг, соёлтой Англичууд өдөрт 3,6 цагийг телевиз үзэж өнгөрүүлдэг. Ингэхдээ тэд зөвхөн Английн төдийгүй дэлхийд шилдэг BBC, BBC Earth зэрэг мэдээ мэдээлэл, танин мэдэхүйн сувгуудыг түлхүү үзсэн байх юм. Ялангуяа өндөр зардлаар, чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэсэн Planet Earth, Life зэрэг ан амьтад, байгаль дэлхийг тольдон харуулдаг баримтат кинонуудыг онцгой их үзжээ.
Тэгвэл Англичууд энтертайнмент, шоу нэвтрүүлгүүд үздэг юм болов уу?
- BBC сувгийн The Great British Bake Off уралдаант шоуг 15.05 сая үзэгч
- ITV, BBC сувгаар гардаг Britain's Got Talent шоу нэвтрүүлгийг 12.75 сая үзэгч тус тус үзжээ.
Англичуудын бас нэг содон зүйл нь тэд хүүхдийнхээ ямар суваг, ямар нэвтрүүлэг үзэж байгаад гойд анхаарал хандуулдаг. Тиймээс бага насны хүүхдүүддээ зөвхөн Cbeebies хүүхдийн сувгийг үзүүлдэг гэх сонирхолтой баримт байна.
Солонгосчууд юу үздэг вэ?
Бидний хамгийн ойрын хөрш гэж хэлж болохоор Солонгосчууд өдөрт 3,2 цагийг телевиз үзэхэд зарцуулдаг байна. Энэ хугацаандаа Азийг төдийгүй дэлхий дахиныг байлдан дагуулаад буй “алдарт” олон ангит кинонуудаа үздэг гэжээ. 2016 оны эхний 5 сарын байдлаар тэд,
- KBS сувгийн бүтээл Descended From the Sun киног 30,09%
- MBC сувгийн бүтээл Marriage Contract киног 21,4%
- KBS сувгийн бүтээл Neighborhood Lawyer Jo Deul-ho киног 13,8% тус тус өндөр үзүүлэлттэй үзжээ.
Ер нь Солонгосчууд гадны тв нэвтрүүлэг, олон ангит киног ер нь үздэг юм болов уу?
Тэд өнгөрсөн онд Америкийн “Скандал” цувралыг өөрсдийн олон ангит кинонуудаас дутахгүй шимтэн үзсэн гэсэн үзүүлэлт байна.
Италичууд юу үздэг вэ?
Италичууд Canale 5 телевизийн “Striscia la notizia” хэмээх хошин нэвтрүүлгийг олон жилийн туршид үнэнчээр үзэж байна. Уг нэвтрүүлэгт хошин шогийн мэдрэмжтэй хөтлөгч, сэтгүүлчид эрх баригчдын буруутэй үйлдэл, авилга зэргийг хөгжилтэй, наргиантайгаар илчилдэг байна.
Харин Италичууд ямар гадаад сериал үздэг бол ? Тэд RTL/CBS Entertainment сувгийн House of Cards болон The Bold and the Beautiful олон ангит кинонуудыг сонирхон үздэг гэжээ.
Америкчууд юу үздэг вэ?
Америкчууд хамгийн их буюу хоногийн 4,7 цагийг зөвхөн телевиз үзэхэд зарцуулдаг. Энтертайнмент ертөнцийн эх оронд байгаа учраас тэд шоу, цэнгээнт нэвтрүүлгүүдийг сонгож үздэг. Ер нь Америкчуудын хамгийн их үздэг шоу нэвтрүүлгийн жагсаалтыг гаргана гэдэг хэцүү асуудал. Гэвч Америкт үзэлт өндөртэй 3 нэвтрүүлгийг онцлон хүргэвэл,
- Fox International Channels сувгийн The Walking Dead цувралын 6-р улирлын сүүлийн ангийг 14,193 сая үзэгч
- HBO сувгийн бүтээл Game of Thrones цувралыг 8,11 сая үзэгч
- RTL/CBS сувгаар гардаг America’s Got Talent шоуг 9,54 сая үзэгч тус тус үзжээ.
Америкчуудын бас нэг онцлог нь нэг сэдвээр дагнасан, төрөлжсөн сувгуудыг их үздэг байна. Тухайлбал, гэр болон гадаах цэцэрлэгийн тохижилт, интерьер дизайн, шинэ содон санаануудыг хуваалцдаг HGTV, FYI cуваг , орон орны хоолны жорыг танилцуулж, шилдэг тогоочдын “бүтээлээс” сонирхуулдаг FoodNetwork HD зэрэг сувгуудыг байнга үздэг үзэгчид олон байна.
Ийнхүү дэлхийн олон орны үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийг танилцууллаа. Тухайн улс үндэстний соёл иргэншил, хүмүүсийнх нь зан төлөв, сонирхол хүслээс хамаараад үзэх дуртай нэвтрүүлгүүд нь өөр, өөр байгааг уншигч та анзаарсан байх аа. Харин бид юу үздэг вэ?
Монголчууд бидэнд ч бас яг одоо Англи, Америкт тренд болж буй дээр дурдагдсан шилдэг шоу, кинонуудыг гэртээ тухлан үзэж, танин мэдэхүйн нэвтрүүлгүүдээр оюуны цангаагаа тайлах боломж бий юм шүү. Учир нь BBC Earth, Cbeebies, HBO, RTL/CBS Entertainment, RTL/CBS Extreme, E! Entertainment, HGTV, FYI, FoodNetwork HD зэрэг сувгууд бүгд Юнивишнийн IPTV-ээр гардаг. Тиймээс үзэгч та хүссэн нэвтрүүлгээ сонгоод, сувгаа тааруулахад л хангалттай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
