2016 оны нэгдүгээр улирлын дүнгээр Орос руу чиглэсэн гадаад жуулчдын өсөлтөөр Монгол улс тэргүүлснийг Турстат порталын Пүрэв гарагт нийтлэгдсэн тайланд дурджээ.
2016 оны нэгдүгээр улиралд Монголоос Орост 113 мянган жуулчин ирсэн нь 2015 оны мөн үеэс 38 хувь өссөн үзүүлэлт гэнэ. Монголын дараа хоёрдугаарт 6 хувийн өсөлтөөр 74 мянган жуулчинтай Эстони, гуравдугаарт 2 хувийн өсөлтөөр 52 мянган жуулчинтай Литва улсууд орсон байна.
Харин тоо хэмжээгээр Украин улс тэргүүлж Орос руу 1.2 сая жуулчин илгээсэн нь жилийн өмнөхөөс 17 хувь буурсан үзүүлэлт болжээ.
Украины дараа Казахстан, Польш улсууд 599 мянга (50 хувь буурсан), 365 мянган (12 хувь буурсан) жуулчнаар удаалсан байна.
Орост ирсэн жуулчдын тоогоор тэргүүлсэн 10 оронд Украин, Казахстан, Польш, Финланд, Азербайжан, Монгол, Эстони, Абхази, Гүрж, Хятад, Армени оржээ.
Нийт үзүүлэлтээр 2015 оны эхний улиралд 4.9 сая жуулчин Орост ирсэн бол 2016 оны байдлаар 29 хувь буурч 3.5 саяд хүрсэн байна.
Эх сурвалж: Lenta.ru
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!