Төмөр замын хэрэгт холбогдсон Ли Жонг Ёлыг яллагдагчаар татжээ
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёлыг цагдаагийн байгууллагаас дахин баривчилжээ.
Эх сурвалжийн хэлснээр энэ удаад түүнийг яллагдагчаар татан цагдан хорьсон байна.
Ли Жонг Ёлыг Зам Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нартай үгсэн хуйвалдаж, улсын хөрөнгийг завшсан хэрэгт сэжигтнээр татан шалгаж байсан билээ. Гэвч түүнийг шүүхээс батлан даалтад гаргаж, Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг нь хязгаарлаад байсан юм.
Харин уг хэргийг шалгах явцад БНСУ-ын иргэнийг яллагдагчаар татсан тул дахин цагдан хорихоор болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

