Хүн төрөлхтөний мөнхийн асуулт - эрэгтэй эмэгтэй ус гал мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, арга билгийн салшгүй шүтэлцээ, тэдний тухай хэвшмэл ойлголт орчин үеийн хөгжлөөс улбаалан хэрхэн хувьсан өөрчлөгдөж, УС=ГАЛ хэмээх амаргүй тэнцвэр байх эсэхийг өгүүлсэн “Усгал” орчин үеийн бүжгэн жүжгийг Монголын Урлагийн Зөвлөлөөс дахин толилуулах гэж байна.
“Усгал” орчин үеийн бүжгэн жүжэг тавдугаар сарын 19-ний өдөр Corporate Hotel & Convention Center-ын Концертын Танхимд тоглогдоно.
Тус уран бүтээлд:
Бүжгэн жүжиг “Гал Усыг мөрөөдөв”, “Ус Галд дурлав”, УСГАЛ? гэсэн гурван бүлэгтэй. Бүлэг тус бүрийн өмнө амьд хөгжмийн гоцлол болон ижил сэдэвтэй видео бүтээлийг толилуулах болно.
Тоглолтын тасалбар 20,000-30,000 төгрөгийн үнэтэй бөгөөд Монголын Урлагийн Зөвлөлийн оффис, Corporate Hotel & Convention Center-ийн бүх салбар болон www.ticket.mn худалдаалагдах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 319015, 319017 утсаар холбогдон авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!