2020/07/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
12:00
S26
26°
13:00
S30
27°
14:00
S30
27°
15:00
S30
26°
16:00
S30
25°
17:00
S30
24°
18:00
S30
23°
19:00
S30
22°
20:00
S30
21°
21:00
S26
20°
22:00
S26
19°
23:00
S26
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Наранбат: SPS телевиз төлбөртэй сувгуудынхаа ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛЛАА

Б.Дөлгөөн
2016 оны 5 сарын 10
iKon.MN
 

SPS HD телевизийн Гүйцэтгэх захирал Н.Наранбаттай ярилцлаа


-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. SPS HD ХХК болон Скаймедиа ХХК-иуд хамтын ажиллагааны хүрээнд шинэчлэл хийж байгаа гэж сонслоо. Та энэ талаар бидэнд мэдээлэл өгөөч.

-Манай телевиз Скаймедиа ОСДҮЭ-тэй хамтран спортын контентыг олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилготой ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл Скаймедиагийн хэрэглэгчид SPS телевизийн төлбөрт 4 сувгийг 3,000 төгрөгөөр үзэх боломжтой болж байгаа бөгөөд Скаймедиагийн сарын суурь хураамж нь 25,000 төгрөгөөс дээш төлбөр төлдөг бүх хэрэглэгчдийн төлбөр дээр 3,000 төгрөг нэмэгдэн сарын турш СПОРТЫН 5 Сувгийг үзэх боломжтой болж байгаа юм.

Мөн сарын суурь хураамж нь 25,000 төгрөгөөс доош төлбөр төлдөг хэрэглэгчид одоогийн үнээр буюу 12,000 төгрөг, 8,000 төгрөгөөр өөрсдийн сонголтоороо SPS-ийн төлбөрт сувгийг үзэх боломжтой болж байна.

-SPS-ийн спортын 5 сувгийг 3,000 төгрөгөөр үздэг болно гэдэг миний хувьд бол сайхан мэдээ байна. Яагаад ийм шийдвэрийг гаргах болов?

-SPS телевиз маань байгуулагдаад алдаатай, оноотой 3 жилийг ардаа орхижээ. Бид оюуны өмч болон зохиогчийн эрхийг эрхэмлэн дотоодын болон гадаадын спортын контентуудыг бэлтгэн Монголын мянга мянган спорт сонирхогчдод дамжуулж байна.

Харамсалтай нь 2013 оноос хойш ам.долларын ханшны өсөлтөөс шалтгаалан манай улсын эдийн засгийн байдал хүндэрч байгааг Та бүхэн мэдэж байгаа. Бид энэхүү эдийн засгийн хямралын үед хэрэглэгчдийн нуруун дээр бизнесийн эрсдэлийг үүрүүлэх бодлого баримтлаагүй бөгөөд эдийн засгийн тооцооллоор бол бидний бэлтгэн дамжуулж буй контентийн төлбөрийн хэмжээ нэмэгдэх шаардлагатай байгаа. Ийнхүү бид өнгөрсөн хугацаанд хэрхэн бүх хэрэглэгчдэд төлбөрийн уян хатан нөхцөлөөр спортын контентуудыг хэрэглэгчдэд хүртээмжтэй хүргэх талаар, эдийн засгийн тооцоо, судалгааг хийсээр ирсэн.

Спортын сонирхогч, хөгжөөн дэмжигчид спортын контент ямар үнэ цэнэтэй байдгийг ойлгон, биднийг дэмжсээр ирсэн бөгөөд төлбөрт сувгийн талаарх ойлголт манай улсын зах зээлд хэдий нь байр сууриа олсон байна. Манай компани Y&R Mongolia судалгааны компанитай хамтран “Телевизийн үйлчилгээний хэрэглээ тодорхойлох үндэсний хэмжээний судалгаа” болон “Спортын төлбөртэй сувгийн үйлчилгээ”-ний талаарх судалгааг хийлгүүлсэн билээ. Дээрх судалгааны үр дүнд хэрэглэгч төлбөрт сувгийн үнийг хэдэн төгрөг байхыг илүүд үзэж байгаа талаар нарийн судалгааг гаргасан. Мөн 2015 оны 5 дугаар сард “Багийн спортыг дэмжих Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг” гарсан нь бүх нийтэд спортыг хүртээмжтэй байлгах бидний зорилгыг маань дэмжсэн илэрхийлэл бөгөөд бидний үйл ажиллагаанд урам өгсөн эрх акт байсан юм..

Иймээс бид дээрх судалгаа болон олон нийтийн хандлага дээр үндэслэн төлбөрт сувгийн үнэд өөрчлөлт оруулахаар шийдсэн юм. Хэрэглэгчид маань сарын суурь хураамж дээр нэмэгдэж буй 3,000 төгрөгөөр дэлхийн сор болсон спортын контентыг шууд үзэж байгаа бөгөөд гэр бүлийн бүх гишүүдийн спортын боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт гэж ойлгоосой хэмээн хүсэж байна.

-Дэлхийн хэмжээний спортын контентыг Монгол улсад дамжуулах эрхийг авч гаргахад төлбөр өндөр байдаг гэж сонссон. Ийм нөхцөлд танай компани тус шийдвэрийг гаргасан нь санхүүгийн хувьд ашигтай зөв шийдэл мөн болов уу?

-2 компани дээрх шийдвэрийг гаргахын тулд маш олон судалгаа хийсэн. Өмнө нь цөөн тооны буюу зөвхөн спортын фанатууд л үздэг байсан бол одоо бага үнээр илүү олон хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байна. Ингэснээрээ хүүхэд, залуучууд спортыг сонирхож, түүгээрээ хичээллэж, магадгүй ирээдүйн тив, дэлхийн аваргууд төрөхийг үгүйсгэхгүй юм

-Сэтгүүлч мөн спорт сонирхогч миний хувьд бол маш таатай мэдээ байна. Гэвч Скаймедиагаас гадна бусад оператор компаниуд дээр ижил 3,000 төгрөгийн үнэтэй байх уу?

-Бидний хэрэгжүүлэх гэж буй дээрх төслийг бусад операторуудтай шууд хамтран хэрэгжүүлэхэд мэдээж тодорхой судалгаа, санал, хэлэлцээрүүд хийгдэнэ. Учир нь тухайн компанийн бизнесийн бодлого, санхүүгийн болон эрсдэлийн тооцоолол, техникийн нөхцөл байдал зэрэг олон зүйлс хамаарна. Дашрамд дурдахад манай төлбөрт сувгийн үнэ нэмэгдэх нь тодорхой болоод байгаа.

-Та Монголын хамгийн том спортын төрөлжсөн сувгийн үйл ажиллагаа эрхэлж байна. Өнгөрсөн хугацаанд зарим хүмүүс таныг сувгийн төлбөр аваад байдаг, нийгмийн хариуцлагаа ч биелүүлдэггүй гэх мэт шүүмжлэлүүд гарч байсан. Энэ талаар?

-Манай телевиз байгуулагдаад 3 жил болжээ.

Бид дөнгөж байгуулагдаад үзэгчдэдээ дэлхийн хэмжээний том контентуудыг шууд хөтлөлт, тайлбартайгаар цаг алдалгүй хүргэхийг илүүд үзэж байлаа. Харин одоо бол 3 жилийн хугацаанд туршлага, мэдлэгээ хуримтлуулсан хамт олныг бүрдүүлсэн тул дараагийн гурван жилийн зорилгоо тодорхойлж олон нийтрүү чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөж байна.

 

Манай компани “Спортыг дэмжих сан” байгуулан Скаймедиагийн хэрэглэгчдийн SPS-ийн төлбөрт сувгийг үзэх 3,000 төгрөгийн тодорхой хувийг тус санд төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү сангийн үйл ажиллагаа нь манай улсад спортын шинжлэх ухаан, мэдээлэл технологийн ололтууд, тамирчдын зөв хооллолт болон дасгалжуулалтын шинэлэг арга барил зэргийг судлан Монголын спортын баг тамирчдыг бэлтгэх, чадваржуулах тал дээр анхаарах юм. Одоо цагт спорт нь шинжлэх ухааны аргачлалаар явагддаг болсон. Энэ шинэчлэлийг өөрийн улсдаа нутагшуулах нь манай сангийн гол зорилго юм.

-Ирэх улиралд ямар спортууд танай сувгаар гарах вэ? Бидний үзэх дуртай спортын контентууд гарсаар байх уу?

-Оны өмнө бид үндэсний хэмжээнд спорт сонирхогчдын нарийвчилсан судалгаа гаргасан.

Судалгааны үр дүн бидний төсөөлснөөс өөр байсан бөгөөд судалгааг үндэслэн бид гадаад, дотоодын контентийн харьцааг 50/50 хувиар бэлтгэн ажиллахаар зорьж байна. Шинэ улирлаас Английн Прьемер Лиг, Аваргуудын лиг, Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг, UFC зэрэг спортын контентуудыг үргэлжлүүлэн гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд дотоодын спортын тэмцээн уралдааныг дамжуулах мөн гольф, теннис, автомашин, бильярд, биатлон, триатлон, гар бөмбөг гэх дэлхийн хэмжээний спортын контентыг авахаар гэрээ, хэлэлцээрийн төвшинд яригдаж байна. Цаашид бид дотоодын спортыг сүүлийн үеийн техник, технологи ашиглан дамжуулан ажиллахаар дотоод нөөц бололцоогоо судлан, шинэчлэл хийж байгаа.

-Урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

-Монголын спортын хөгжилд танай телевизийн оруулж буй хувь нэмэр цаашид улам бүр нэмэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Ингээд танай хамт олны ажилд амжилт хүсье.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x