Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Оффшор бүс дэх компанийн хувьцаа эзэмшигч улстөрчдийг зарлалаа

Ч.Болортуяа
2016 оны 5 сарын 9
iKon.MN

"Монгол ТВ" телевиз яг одоо гарч буй "Оргил цаг" мэдээллийн хөтөлбөрөөрөө Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Консорциумтай хамтран Монголын оффшор данс эзэмшигч, оффшор бүс дэх компанид хувь эзэмшигчдийн нэрсийн заримаас нь зарлалаа. 

Тэд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарыг оффшор бүс дэх компанид хувь эзэмшиж  байсан тухай зарласан юм. Мөн "Петровис"-н Ж.Оюунгэрэл, И.Дамдин нарын дөрвөн хүний нэрийг өнөөдөр зарлав. Эдгээр дөрвөн хүн нь Бату Майнинг Лимитед компаниар холбогдож байгаа юм. Мөн Оросын тэрбумтан Олег Дерипаска уг компанийн эзэмшигч гэсэн бичиг баримт илэрчээ.

Энэхүү мэдээлэлд УИХ-ын гишүүн С.Батболдын хэвлэлийн төлөөлөгч "С.Батболд гишүүн 2003 онд дээрх компанийн хувьцааг 50 мянган ам.доллараар худалдаж аваад 2005 онд эргүүлж зарсан" буюу Ерөнхий сайд асан Сү.Батболдыг улстөрд орохоос өмнөх үйл явдал байсан гэдгийг тайлбарлалаа. Тэрбээр маргааш энэ талаараа албан ёсоор хэвлэлийн хурал хийж мэдээлэх бололтой.

"Panama Papers" өнөө шөнө бүрэн утгаараа нийтэд нээлттэй болно.

МАРГААШ ӨДӨР НЬ БУЮУ 2016.05.10-НД ХИЙСЭН УЛСТӨРЧДИЙН ТАЙЛБАР