Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Panama Papers” ирэх сарын 9-нд олон нийтэд нээлттэй болно

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Panama Papers” хэмээн нэрлэгдэж байгаа офшор дансны алдагдсан нууц бичиг баримтуудыг тавдугаар сарын 9-нд олон нийтэд бүрэн хэмжээгээр ил болгохоо Олон Улсын Эрэн сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум (ICIJ) зарлажээ.

ICIJ нийтдээ 21 татваргүй бүсэд байрлаж байгаа 200,000 гаруй нууц компаниуд, сангуудын тухай мэдээллийг ил гаргаж дурын интернэт хэрэглэгч хайлт хийн шүүж үзэх боломжоор хангана гэлээ.

Дөрөвдүгээр сарын эхээр зах зухаас нь ил гаргасан уг мэдээллээс болоод дэлхий дахинд дуулиан дэгдэж Исландын ерөнхий сайд, Испаний засгийн газрын гишүүн зэрэг өндөр албан тушаалтнууд суудлаасаа огцорсон юм.

Панамд үйл ажиллагаагаа явуулдаг Моссак Фонсека хуулийн фирмийн 11.5 сая орчим нууц бичиг баримт сэтгүүлчдийн гарт ороод байгаа.

ICIJ-ийн мэдэгдэлд ирэх сард нийтэд хүргэх материал нь жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа эрэн сурвалжлах ажиллагааных нь нэг алхам гээд үүнээс цааш цуврал өгүүлэл, материалууд нийтлэгдсээр байх болно гэжээ.

 

Эх сурвалж: Japan Today