Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Panama Papers”-ийг зурагт номоор тайлбарлавал…

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 4 сарын 9
iKon.MN

Өнгөрсөн долоо хоногийн турш дэлхий даяар “Panama Papers” гэх 2.6 TB хэмжээтэй офшор дансны тухай мэдээллийн зах зухаас тархсан билээ. Үүнээс болоод зарим төрийн тэргүүн албан тушаалаасаа огцороход хүрээд байна.

Тэгвэл VOX сайтын Герман Лопез яг юу болоод байгааг энгийн хүнд ойлгогдохоор тайлбарласныг хүргэж байна.

 


Чи зардлаасаа хэмнээд илүү гарсан мөнгөө шүүгээн дээрээ байрлуулсан “мөнгөний гахайнд” хуримтлуулдаг байлаа гэж бодъё.

 

Гэвч ээж чинь чамайг хэдэн төгрөгтэй болж байгааг, хэдийг нь авч зарцуулж байгааг хянаад байв.

Энэ нь чамд таалагдахгүй байлаа. Чамд эрх чөлөө хэрэгтэй.

 

Тиймээс чи тусдаа дахин нэг “мөнгөний гахайтай” болов…

 

Ингээд түүнийгээ Жоннигийн гэрт хадгалахаар шийджээ.

 

Учир нь Жоннигийн ээж завгүй байдгаас гэрт нь хэний, ямар учиртай “мөнгөний гахай” хадгалагдаад байгааг мэддэггүй, анзаардаггүй. Тиймээс чи хэний ч хяналтгүйгээр тэднийд байрлуулаад байж болох аж.

 

Гэтэл хөрш айлын хүүхдүүдэд энэ санаа нь таалагдаж бас ингэх талаар бодож эхлэв

 

Ингээд тэд бүгд “мөнгөний гахайгаа” бариад Жоннигийн гэр рүү цувах болжээ

 

Гэвч нэг өдөр Жоннигийн ээж эдгээр “мөнгөний гахайнуудыг” олчихов

 

Жоннигийн ээж ихэд уурлаж бүгдийнх нь эцэг эхийг дуудаад хүүхдүүд нь тэднийд мөнгөө нууж байгааг хэлж орхилоо

 

Энэ бол өнөөдөр өрнөж байгаа үйл явдал бөгөөд маш олон нэр хүндтэй, нөлөөтэй хүмүүс “мөнгөний гахайгаа” Панам дахь Жоннигийн гэрт нууж байсан нь илэрчээ

 

Гэвч энд байгаа бүх хүн буруу хэрэг хийгээгүй. Жишээ нь чи зүгээр л ээжийнхээ хяналтаас гадуур байхыг хүссэн шүү дээ.

Харин хөршийн чинь Майкл ээжийнхээ хэтэвчнээс хулгайлсан мөнгөө Жоннигийнд хадгалдаг байж. Өөр нэг жаал Жакоб бусдын хоолны мөнгөнөөс хулгайлснаа энд нууж, аав ээж нь хаанаас авсныг мэдэхээс айдаг байсан байна.

Тиймээс удахгүй бид хэн нь буруу хэрэг хийж байсан, хэн нь буруугүй, ердийн хуримтлалтай байсныг мэдэх юм.

 

Гэхдээ л Жоннигийнд “мөнгөний гахай” хадгалж байсан хүмүүс бүгд ямар нэг хэмжээгээр асуудалд ороод байна. Учир нь ингэж нууцаар мөнгө хадгалах нь зөвшөөрөгдсөн үйлдэл биш юм.

 

Тиймээс өнөөдөр сэтгүүлчид олдсон мэдээллийг нэгд нэгэнгүй шүүж Панам дахь Жоннигийн гэрт ямар учиртай мөнгөнүүд хадгалагдаж байсан, хэн нь хууль бус, хэн нь хэм хэмжээндээ байсныг шалгаж эхлээд байна.

Тайлбарыг видео хэлбэрээр үзвэл:

 

Эх сурвалж: VOX.com