ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Ойрын 5 жилд НАРНЫ болон САЛХИНЫ эрчим хүчний 10 гаруй төсөл хэрэгжүүлнэ"

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 6
iKon.MN

Эрчим хүчний яам, Монголын салхины эрчим хүчний ассоциацийн хамтран зохион байгуулж буй Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форум Корпорэйт зочид буудалд эхэллээ.

Үндэсний форумыг нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ "Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд нар, салхи, ус, газрын гүний дулааны нөөцөө ашиглан 2.6 тера ваттын чадалтай эх үүсвэр байгуулах боломжтой гэж судлаачид тогтоожээ.

 

Тухайлбал, 2001 онд АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лаборатори болон монголын мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан Монгол орны салхины нөөцийн атласт Монгол орны нийт газар нутгийн 10 гаруй хувь нь салхины арвин нөөцтэй бөгөөд энэхүү нөөцөө ашиглан 2.5 сая Гвт.ц цахилгаан үйлдвэрлэх боломжтойг тогтоожээ.

Мөн жилийн 270 хоногт цэлмэг, нартай байдаг Монголын говь нь нарны энергийн нөөцөөрөө дэлхийд Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог. Энэ бүгдээс үзвэл Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний асар их ирээдүй бий.

Бид эрчим хүчний бие даасан байдлаа нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэлээ хүчтэй тэлэхэд сэргээгдэх эрчим хүч чухал ач холбогдолтой. Өнөөдөр манай эрчим хүчний системд суурилагдсан сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээ нь 8 хувь байна.

Ойрын 5 жилд, нийт 1.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт бүхий нарны болон салхины эрчим хүчний 10 гаруй төсөл хэрэгжсэнээр бид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ 600 МВт-аар нэмэгдүүлнэ.

Монгол Улс нь уул уурхайн салбараас хүчтэй хамааралтай. Тухайлбал өнөөгийн байдлаар манай нийт экспортын 80 хувь нь уул уурхайгаас бүрддэг. Гэсэн ч уул уурхайн салбар нь дэлхийн зах зээлийн үнээс хэт хамаардаг, ажил эрхлэлтэд онцын сайн нөлөөгүй, хязгаарлагдмал тул дангаараа бидний ирээдүйн хөгжлийн шаардлагыг хангаж чадахгүй. Иймд Монгол улсын хувьд эрчим хүчний экспортын гарцыг нээн, үүнд сэргээгдэх эрчим хүчийг оруулж өгөх нь чухал болоод байна." гэлээ. 

 

Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нар үг хэлж, оролцогчдод амжилт хүсэв. 

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум нь 2008 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж буй салбарын албан ёсны хурал юм. Энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг олон нийтэд танилцуулах, цаашид энэ салбарт хийгдэх шаардлагатай байгаа ажлуудыг хэлэлцдэг байна. 

Долдугаар форумын хүрээнд салбар хуралдаанууд зохион байгуулагдан, хэлэлцүүлгүүд явагдах юм.

Форумд гадаад улс орны төлөөлөгчид болон албаны хүмүүс, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, ТББ-ын төлөөлөл 300 гаруй оролцогч оролцож байна.

 
 


Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Etsiin dundee ih unetei [49.0.186.48] 2016/4/7
Nar salhini erchim huch uusguur buteeh gej baahan nuurs tulj tog zarj yalgaagui baigal bohirlono. Tegeed zardlaa oloogui baij baital daraagiin arai bolovsrongui huvilbar ni garaad irne. Tegeed naadah chini sergeegdehgui l erchim huch yum daa.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.186.48] 2016/4/7
Baruuni ter tom darvaisan salhin sens bol manaih shig salhi ihtei gazar hereggui zardal. Dotooddoo tohiroh, uursdoo hiisen tiim zuil heregtei bna.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.186.48] 2016/4/7
Ustorogchiin tuhooromj ene ter gesen shine, nen shine ueiin idea yarimaar yum. Uur yu zaluuchuud zohion buteej sanaachilj bolmoor bna?
0 | 0 Хариулах
Зочин [49.0.186.48] 2016/4/7
Hudlaa olon tusul heregjuulehee boli. Chadraa guian ued, Ereliin erdenebat baahan mungo ureed alga bolson. Umnoh tusluudiin mungo haichsan be? Tailang ni uzuuleechee.
0 | 0 Хариулах
Зочин [202.170.69.58] 2016/4/6
МАН гэж юу ч хийхгүй бүтээхгүй барихгүй босгохгүй зүгээр л мөнгөө хаашаа далд хийж хэнд өгч байгаагаа тувтан нусаар л ирсэн. тэгээд одоо бүтээгээд ирхээр нь хулгай нь баригдлаа гээд үхэхнээ. та нарт дахин мөнгө төгрөгөө өгч тоглуулхаа ч болих уудаа. Та нар сайн бо Нохойны хөшөө мөшөө л барьсн биздээ. МАН хэдэн айлын орон сууц барив АН хэдэн айлын орон сууц барив гэдгийг 1-р ангийн хүүхэдч уншаапд сонсоод ойлгочихно.
0 | 1 Хариулах
Erdenebat [73.168.251.38] 2016/4/6
Худлаа ярихаас еер юу ч хийж чадахгуй.
1 | 1 Хариулах
Зочин [202.131.226.139] 2016/4/6
Иймэрхүү ирээдгй цагт ярисан ярианд итгэхээ болисон бид нар
0 | 1 Хариулах
irgen [222.175.103.71] 2016/4/6
tegmeer dee
1 | 0 Хариулах