Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос иргэдээ өлсгөлөнд бэлдэхийг уриалжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Хойд Солонгосын удирдлага эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулан өлсгөлөн тохиож болзошгүйг иргэддээ сануулсан нийтлэл төрийн төв хэвлэлд гаргажээ. Үүний шалтгаан нь тус улсын цөмийн зэвсгийн туршилттай холбоотой авсан олон улсын арга хэмжээ юм.

Родон Синмун сонины тэргүүн нүүрэнд “хувьсгалд хүрэх зам урт бөгөөд саад ихтэй” гээд 1990-ээд оны дундуур тохиолдож байсан шиг өлсгөлөн дахин нүүрлэж болзошгүйг анхааруулсан байна.

Тэр үед Хойд Солонгост гурван сая хүн өлсгөлөнгөөс болж амиа алдсан гэдэг. Нийтлэлд “бид дахин ургамлын үндэс идэж байж туулах хүнд замаар алхах хэрэгтэй боллоо” гэжээ.

Ингээд коммунист намын төв хэвлэл их удирдагч Ким Жон Унд “үнэнчээ харуулах 70 хоногийн аян” эхлүүлж байгааг зарласан байна. Энэ аяны хүрээнд нийслэл Пьёньян хотын иргэд сар бүр нэг килограм орчим цагаан будаа улсын нөөцийн санд тушаах үүрэг хүлээж байгаа юм.

Мөн засгийн газар нь бусад улс орнуудаас хагас сая тонн орчим хүнсний тусламж хүсээд байгаа гэнэ. Гэвч өнгөрсөн сард Хойд Солонгост 17,600 тонн хүнс ирснийг The Telegraph мэдээлжээ.

 

Эх сурвалж: Time.Com