Уншиж байна ...

Х.Нямбаатар: 10 дугаар хороолол орчмын дулааныг есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 1-ний дотор өгөхөөр ажиллаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын хоёр байршил буюу 10 дугаар хороолол болон Драмын театраас Сонгдо эмнэлэг хүртэл дулааны шугам шинэчлэлийн ажил дуусаагүй байгаа билээ.

Эрчим хүчний яамнаас 2а магистраль буюу Драмын театраас Сонгдо эмнэлэг хүртэлх дулааны шугамын шинэчлэлд УБДС ТӨХК-ийн засварын хоёр бригад нэмэлтээр ажиллуулж аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд ажлыг бүрэн дуусгахыг даалгажээ.

зураг
 
2024.09.16: Сонгдо эмнэлэг орчим. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Харин 10 дугаар хороолол орчмын дулааны шугамыг есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 1-ний өдрийн дотор дулаан хангамжийг ажиллагаанд залгахаар ажиллаж байгааг Хотын дарга мэдээлэв. "Тус хорооллын 11г,д магистралын 3.4 км үргэлжлэх шугамын 1.6 км трассыг энэ онд өргөтгөнө. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 30 хувийг дамжуулдаг тус шугамыг 2ф1000мм голчтой болгож өргөтгөснөөр 6,200 гаруй өрхийг төвлөрсөн дулаан хангамжид нэмж холбох техникийн боломж бүрдэх юм" гэж тайлбарлажээ.